Нийгмийн

Г.Ёндон: Шатахууны үнийг цаашид төрөөс зохицуулахгүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дахь  борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн арга хэрэгслээр, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээл хөгжүүлэх, эрдэс баялгийн экспортын нэгдсэн бодлогоорр зохицуулахын тулд Эрдэс баялгийн бирж байгууна гэж заасан байдаг.

Байгалийн баялаг иргэн бүрийн баялаг. Тиймээс тэр баялаг ямар үнээр зарагдаж байгааг иргэд мэдэж байх ёстой. Эрдэс баялгийн биржийн суурь судалгааг 2013 онд хийж байсан ч бүтээгүй. Харин одоо энэ хуулийн төслийг шинэчлэн боловсруулах улс төрийн нөхцөл бололцоо бүрдэж, бүх талаас дэмжсэн.

Энэ хуультай болсноор эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнэд дүйцүүлж, ил тод, нээлттэй, шударгаар зарах нөхцөл бүрдэнэ” гэв.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хил хаасантай холбоотой шатахуун орж ирж байгаа юу?

-БНХАУ хилээ хаасан. Гэхдээ төмөр замын тээвэр хэвийн үргэлжилж байна. Хөт хотоос ирсэн 50 вагон буюу 2500 орчим тонн түлш өнгөрсөн шөнө замын-Үүд рүү орж ирсэн. Тэнд шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж дээр шилжүүлж байна.

-Шатахууны үнийг цаашид хэрхэх вэ?

-Шатахууны үнийг зах зээлийнх нь зарчим руу шилжүүлнэ гэдэг талууд санал нийлсэн. Тодорхой хэмжээнд зохицуулалт хийж явж байсан. Нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл үнийг барьсанаар иргэдийн нуруун дээрх ачааг авч хаясан. Тиймээс аажмаар зах зээл рүү шилжүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. Шатахуун импортлогчид 60-аад тэрбумын алдагдалд орсон. Зах зээлийн жамаар үнэ нэмж болно. Тэгвэл жамаараа үнэ буухад дагаад бууж байх ёстой. Үүнд яам болон ШӨХТГ-аас хянана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-20 14:45

тийм бол шатхууны импортын тусгай зөвшөөрлөө цуц�##� ер нь зг бүх бизнэсээс савраа тат бүх зөвшөөрөл лицэнз ээ зогсоо 93 оноос монгол зг оролцоо бага байсан хүчинд монголчууд бараа ханг�##�ттай болсон жасрай гэж гажиг өвгөн оросруу монголчуудыг визтэй болгоё гэж т1тсэнээс олон хүний реэкспорт зогссон ганзагачид гэдэг

Холбоотой мэдээ

Back to top button