Нийгмийн

Эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнэд дүйцүүлж зардаг болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дахь  борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн арга хэрэгслээр, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээл хөгжүүлэх, эрдэс баялгийн экспортын нэгдсэн бодлогоорр зохицуулахын тулд Эрдэс баялгийн бирж байгууна гэж заасан байдаг.

Байгалийн баялаг иргэн бүрийн баялаг. Тиймээс тэр баялаг ямар үнээр зарагдаж байгааг иргэд мэдэж байх ёстой. Эрдэс баялгийн биржийн суурь судалгааг 2013 онд хийж байсан ч бүтээгүй. Харин одоо энэ хуулийн төслийг шинэчлэн боловсруулах улс төрийн нөхцөл бололцоо бүрдэж, бүх талаас дэмжсэн.

Энэ хуультай болсноор эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнэд дүйцүүлж, ил тод, нээлттэй, шударгаар зарах нөхцөл бүрдэнэ” гэв.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button