УЛС ТӨР

Н.Тавинбэх: “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг барихад 808 сая ам.доллар шаардлагатай

Өнөөдрийн /2021.10.20/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хэрхэн хангах талаарх чиглэлүүдийг . Эхний чиглэл нь одоо байгаа цахилгаан эрчим хүчний хүчин чадлаа өргөтгөх. Хоёр дах нь хатуу түлшээр ажилладаг технологитой эх үүсвэрийг барьж байгуулах. Гурав дах нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 16 эх үүсвэрээс төр өөрөө барих 450мвт-ын хүчин чадалтай Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэж барих “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын барилгын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажил хангагдсаныг Засгийн газарт танилцууллаа. Энэ долоо хоногт багтан тендер зарлахаар боллоо. Энэ станц нь говийн бүсийн цахилгааны хэрэглээг бүрэн хангах, томоохон уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг хангах хүчин чадалтай эх үүсвэр юм. Өнгөрсөн хугацаанд ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулсан. ТЭЗҮ-гээр энэ станцын хөрөнгө оруулалтын зардалд 808 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан” гэлээ.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бр
бр
2021-10-20 15:54

Том төсөлүүдэээ ингээд ажил болгох нь зөв өөр олон төсөл явуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button