Б.Жавхлан: ЭЦА-д очиж мэдүүлэг өгсөн, болсон явдлыг л ярилаа
УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас 4 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн ч зөвшөөрөөгүй. Үүний хариуд тэр Сүхбаатарын талбай дээр Засгийн газрыг огцруулах агуулгаар суулт хийж эхэлсэн гэх утгатай зүйлийг Б.Жавхлан сайд хэвлэлд өгсөн тодруулгадаа хэлсэн билээ.
Энэ мэдээллийн дагуу түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас дуудаж, мэдүүлэг авсан гэгдсэн. Тэгвэл өнөөдөр Б.Жавхлан сайд хэвлэлд өгсөн тодруулгадаа:
“Өчигдөр орой сэтгүүлчдэд мэдээлэл өгч дуусаад ЭЦА-д очиж мэдүүлэг өгсөн. Бодит байдлыг ярьсан. С.Жавхлантай болсон тэр яриан дээр өөр хэд хэдэн хүн ч байсан. Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээнэ. С.Жавхланд Засгийн газрын зүгээс ийм зүйлийг санхүүжүүлэх хууль эрх зүйн боломжгүй гэдгээ хэлсэн. Дараа нь үйл явдал ингээд өрнөчихөөр нь гайхсан” гэж ярьжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яахлаараа зүгээр ажлаа хийж яваа хүнээс цагдаа нар нь мэдүүлэг авч байдаг харин элбэгдорж хүүртэй хуйв�##�даж МАН руу мөнгөөр дайрч байгаа бууны нохой мөнгөний шун�##�тан С.Жавхлангаас мэдүүлэг авч, байцаадаггүй юм бэ?.