НИЙГЭМ

Сурагч Ё: Лаазыг технологийн хичээлд хэрэглэсэн, саваагүйтэж зургийг нь тавьсандаа гэмшиж байна

Өчигдөр сошиал орчинд ЕБС-ийн сурагч гартаа шар айрагны лааз барьж, хичээлийн анги танхимдаа сууж буй гэрэл зураг түгсэн. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Уг зурагтай холбогдуулж цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна” гэх тодруулга мэдээллийг өгсөн билээ.

Тэгвэл уг зургийг анхлан сошиал орчинд байршуулсан ЕБС-ийн сурагч Ё манай сайтад хандлаа. Тэр олон нийтийн ойлголтыг залруулах үүднээс дараах зүйлийг ярьж байна.

“Тэр өдөр технологийн хичээл дээрээ лааз авчрах даалгавартай байсан. Лаазаар бүтээл хийдэг. Гэтэл мартчихсан байсан тул яарсандаа хогийн цэг дээр байсан шар айрагны лаазыг аваад ирсэн.

Энэ үед нь би зургийг нь аваад “PUBG Mongolia” фэйсбүүк группт саваагүйтээд оруулчихсан юм. Унтаад сэртэл маш их хандалт авч, олон хүн буруугаар ойлгосон байсан. Энэ үйлдэлдээ их гэмшиж байна.


Мэдээллийн дагуу хэд хэдэн байгууллага хяналт шалгалт хийсэн. Саваагүйтэж нийгэмд буруу ойлголт төрүүлсэндээ харамсаж байна”.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. Яг амьдр#### дээр тамхи татаад байгаа хүүхдийн тамхи,асаагуурыг хураагаад авсны төлөө цагдаад загнуулсан хүн байдаг ш дээ. Цагдаа нь хүний эрх зөрчиж хүний өмч хура####аа энэ тэр гэж сонин юм ярьдаг.

  2. Доош нь харуулаад барьчихсан байна. Нэг л их худлаа шаагилдсан гарууд. Хийх ажилгүй нь тэр зэрэгтэй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button