Нийгмийн

АН сонгогчдын боловсролын асуудлаар СЕХ-той хамтран ажиллана

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар Ардчилсан намын төлөөлөл М.Тулгат, Д.Ганбаяр, Б.Анхбаяр нарыг 2021 оны 10 дугаар сарын 20-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ардчилсан намын төлөөллөөс Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн үр дүн, сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох зарим асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгуулийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хяналттай байлгах, санал тоолох төхөөрөмж болон санал хураалтын дүнг гаргах талаарх хуульд заасан үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, баримттайгаар үзүүлдэг бөгөөд үйл ажиллагааны талаар үнэн зөв, баримттай мэдээлэл өгөхөд Та бүхэнтэй хамтран ажиллахад татгалзах зүйлгүй. Цаашид сонгогчдын боловсролын асуудалд өндөр ач холбогдол өгч, өргөн цар хүрээтэй ажил зохион байгуулахад хамтран ажиллах боломжтой бөгөөд улс төрийн намын үүрэг, оролцоо чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Ардчилсан намын хувьд сонгуулийн ирц, оролцооны талаарх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох талаар анхаарч, цаашид сонгогчдын боловсролын асуудлаар Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button