Нийгмийн

О.Цогтгэрэл: Монголын төр сүүлийн хэдэн жил яаж дампуурч байгааг Дарханы замаас харж болно


Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дархан Улаанбаатар хоорондын автозамын асуудлаарх мэдээллийг сонслоо.

Энэ үед УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол улсын төр ажлыг хэрхэн яаж төлөвлөж, хэрхэн яаж гүйцэтгэдгийн жишээ бол энэ Дарханы зам. Өнөөгийн байгаа төр засаг, яамдуудын байгаа байдал, нүүр царай гэж дүгнэж болохоор л харагдаж байна. Ард иргэд ч бас тэгж дүгнэж байгаа.

            Яаж дампуу төлөвлөж, гүйцэтгэж болдгийг, энэ дампуу төлөвлөлт, гүйцэтгэлээс нь болоод иргэд хэрхэн яаж хохирдог, бизнесүүдэд ямар бэрхшээл саатал гардгийг л эндээс харж болно. Дарханы замын 200 километр зам бол тийм өндөр зэрэглэлийн хурдны зам биш.

Монголчууд тодорхой хэмжээнд зам тавиад сурчихсан зарим 4 жилд 3,000 километр зам тавьж байсан бэлээхэн жишээтэй улс.

Нэг жижигхэн жишээ хэлэхэд 22-ын зам салдгаас эхлээд цаашаагаа 61-ийн гарам хүртэл 5-хан километр замыг гурван жил тавьсангүй. Үүнээс нь болоод бараг 20 километр зам Хүй 7 худгаар тойрдог. Үүний цаана энэ хооронд зорчигч иргэдийг яаж хүндрүүлж, зовоож байгааг хараад үнэхээр гайхшрал бараад байна л даа.

Та бүхэн Дарханы замын энэ дампуу төслийнхөө алдааг яг юундаа байна гэж үзэж байна вэ. Төлөвлөлтдөө гэж үзэж байна уу? гүйцэтгэлдээ гэж харж байна уу. Эсвэл төлөвлөлт асуудалтай байсан юм уу. Аль эсвэл сайн сайхан байсан төлөвлөлтийг гүйцэтгэл дээр нь ийм болгочихоод байна уу.

Энэ замыг хуулж хаяад бариагүйгээс болоод шууд болоод шууд бус хохирол гэдэг зүйлийг тооцож үзэв үү. Хүний амь насны хохирлоос эд хөрөнгө, машин техникийн гээд маш их хохирол үүсч байна шүү дээ.

Гуравдугаарт хэн нэгэн хүн, газар дээр хариуцлагын асуудал үүсэх үү. Хариуцлагчын талаар бодитой яригдсан зүйлс байна уу. Дахин ийм Дарханы зам шиг дампуу төсөл зам тээврийн салбарт хэрэгжихгүй байх дээр ямар сургамж авч байна вэ.  Дарханы зам шиг ийм гайхшрал төрүүлсэн дампуу төсөл дахин хаана ч бүү хэрэгжээсэй л гэж хүсэх байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

4 Сэтгэгдэл

  1. тёсо-гийн тэнэг хаанаас ирчихээд б####айраад байна.арай сан сараас ирчихсэн юм биш байгаадаа. чи хол очиж хуцв#### яана. хүний мөнгөөр туйлж байсан үе чинь бодогдоод байна уу.одоо цаадах чинь чамаас өөр хүн авсан гэсэн биздээ

  2. Ардчилсан нам сүүлийн хэдэн жил яаж дампуурч байгааг Цогтгэрэлээс харж болно. Гарчигаа буруу бичсэн байна.

  3. АН сүүлийн хэдэн жил Цогтгэрэл мэтийн жудаггүй нөхдүүд ёстой жинхэнэ утгаар нь дампууруулж байгааг түмэн олрн харж байна тэнэг хүн тэнэгээ мэддэггүй гэж яасан үнэн үг вэ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button