Нийгмийн

Гадаадад эмчлүүлэх заалттай зүрхний гажигтай хүүхдүүдийг Монголдоо эмчилдэг боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн хүүхдийн зүрхний мэс заслын баг Фаллогийн дөрвөлсөн гажигтай хоёр хүүхдэд төгс заслыг (complete repair) амжилттай хийлээ.

Хүүхдийн зүрхний хавсарсан хүнд гажгийн төгс засах мэс заслын эмчилгээ ингээд нутагшиж эхэллээ. Фаллогийн дөрвөлсөн гажиг нь зүрхний хавсарсан хүнд гажиг. Ийм гажигтай хүүхдүүд ихэвчлэн гадагш явж эмчлүүлэх эсвэл гадаадын мэргэжилтнүүд Монголд ирэхийг нь хүлээж мэс засал хийлгэдэг байсан цаг ингээд төгсөв.

ШУГТЭ, ЗСМЗТ-ийн хүүхдийн зүрхний мэс заслын эмч нар энэ мэс заслыг эх орондоо амжилттай бие даан хийж нутагшууллаа.Улсын гурав дугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын багийн залуусдаа баяр хүргэж амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button