Нийгмийн

Н.Алтанхуяг: Үр хүүхдээ яаж тэжээе дээ гэж байхад юун тэрбум мод вэ

УИХ-ын пүрэв гарагийн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц. Идэрбат нар УИХ-ын гишүүний тангараг өргөж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ардчилсан төр улс гэдэг бол төрийн байгууллагаа шударга бүрдүүлдэг болох ёстой. Энэ тогтолцоо алдагдаад олон жил болж байна. Сонгуулийн хуулийг өөрчлөх замаар засгийн эрхийг авдаг болсон. Өнөөдрийн ахуй амьжиргаа ийм нөхцөлд байгаа үед шударга сонгууль явдаг байсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй. Тэгэхээр шударга сонголт байхгүйг харуулж байна. Бор халзан хонь ч байсан гарч байна. Та нарын хүчин арай хэтэрсэн. Эрх мэдлээ, тоогоо, албан тушаалаа нэмэгдүүлж, улсыг маань самарна. Мөнгөний сонгууль болдог болсон. Ухуулагчийг цалинжуулахаа боль. Сонгогчдыг авлигаддаг болоод байна гэж зөндөө хэлсэн. Иргэдийн буруу байхгүй. 500 мянган төгрөг өгье, хүүхдийн чинь төлбөрийг төлье гэхэд уухайн тас. Хэн нэр дэвшиж байгаа нь ч сонин биш. Энэ сүүлдээ буруутна шүү. Хямрана шүү Монгол Улс. Олон хавар нэгэндээ. Та нар хэтэрхий бярдаж, хүчилж байна. Ард түмний амьдралыг бодохгүй байна. Хангалттай хамаг юм авлаа шүү дээ. Өөр юу авах гэсэн юм. Мөнгө тараадаг чинь худлаа юм уу. Өрсөлдөгч намаа алж байна. Ардчиллыг ингэж мөхөөж болохгүй.

Иргэд чинь үр хүүхдээ яаж тэжээе дээ гэж байхад юун тэрбум мод вэ. Та нар нэг нэгнээ хаацайлаад л байна. За яах вэ, олон жил хаацаалаарай. Монголын төрийг сүүлдээ оффшорын мөнгөөрөө худалдаж авч байгааг чинь би үзэхгүй байж магадгүй. Бидний үр хүүхэд үзнэ.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-10-21 11:00

ГАГЦХҮҮ ҮНЭН БОЛ ЭНЭ

Иргэн
Иргэн
2021-10-21 13:19

Энэ үхэр өөрөө үр хүүхэд минь төлнө гээд .... Мөрөөд байсан.

Холбоотой мэдээ

Back to top button