Нийгмийн

Ц.Нямдорж: Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулаад өгвөл сайн байна

Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах тухай хуулийн төслийн чуулган хуралдаанаар хэлэлцэж байна.

Энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж “Ер нь гишүүдийн хэлээд байгаа хүчтэй яам байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Ямар ч байсан яамыг нь байгуулах улс төрийн шийдвэр гаргуулчихъя, төсвийг нь батлуулчихъя гэсэн ерөнхий санаа.

Төсвийн хууль ч, энэ хууль ч ялгаагүй 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ. Ингэхдээ Ерөнхий сайд шинэ сайдаа томилохдоо ямар хүн байх вэ гэдгээ дахин нэг авч үзээд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад жаахан өөрчлөлт хийгээд Шадар сайдын мэдэлд байх ёстой гэвэл өөрчлөлт хийх бололцоо байгаа.

Энэ яамыг байгуулаад, байгуулсан яам нь алдаж оноосон 2012-2014 оны нэг туршлага байна. Үндэсний хөгжлийн газар гээд явж байсан. Энэ яамны асуудлыг шийдээд өгвөл сайн байна. Ний нуугүй хэлэхэд энэ яамны асуудлыг Засгийн газар дээр ярихад төвөгтэй байгаа. Та бүхэн ойлгож байгаа биз дээ. Өгнө л гэнэ, өгөхгүй л гэнэ. Тийм ярианууд байгаа. Нуугаад яах вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-10-21 12:06

Z##l novshoo. Uvsiinkhaa 2-iin negiig l tavikh geed bgaa bz dee. Chi khezee uls oron, ard tymniig bodoj bsan yum.

урвагчдад алхах боломж бүү өг
урвагчдад алхах боломж бүү өг
2021-10-21 12:47

ЧИ ӨӨРӨӨ ХҮҮТЭЙГЭЭ �######�НА ШҮҮ ААН?????

Холбоотой мэдээ

Back to top button