Нийгмийн

Д.Хаянхярвааг 30 хоног цагдан хорихоор боллоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг 48 цаг саатуулаад байгаа юм. Түүнийг саатуулах хугацаа өчигдөр орой дуусаж, суллаад байсан юм.

Тэгвэл Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт прокуророос шүүхэд ирсэн байна. Шүүх хурал болж, түүнийг 30 хоног үргэлжлүүлэн цагдан хорихоор боллоо.

Тэрбээр “Эрдэнэс монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан. Улмаар давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй хэргээр ийн шалгуулж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button