Нийгмийн

Ж.Ганбаатар: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах гурван шалтгаан байна

Эдийн Засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яам байгуулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Эдийн засгийн хөгжлийн яам зайлшгүй байгуулах ёстой. Гурван шалтгаан байна.

  1. Урт болон дунд хугацаандаа хөгжих бодлогоо ярьж чадахгүй, үүнийг шийддэг яам алга. Сангийн яам ойрын асуудлаа л ярьж байна. Тиймээс хөгжлийн асуудал руу ханддаг, бодлогын яам байх ёстой.
  2. Хоёрдугаарт яам хоорондын уялдаа байхгүй. Хурдны зам, Эрдэнэт, төмөр зам, МИАТ-ын асуудлыг багцаар нь яръя гэхэд Засгийн газрын бүх гишүүнийг оруулж ирээд ярих хэрэгтэй болж байна. Нэг хүн орж ирээд ярьж чадахгүй. Яам хоорондын уялдааг зангиддаг яам байх ёстой.
  3.  Урт дунд хугацаатай санхүүжилтийн асуудлыг шийддэг яам байх ёстой. Сангийн яам бол төсвийн алдагдлыг зээл аваад дотоодын бонд гаргаад нөхөж болно. Ирээдүйд татвар төлөгчдийн яаж дэмжиж байж бид яаж ДНБ-үүнээ өсгөх вэ гэдэг бодлого ярьдаг яам байх ёстой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-21 13:43

Муу явд�##�д ШАЛТГААН гэнэ, сайн үйлд бол УЧИР ЖАНЦАН гэнэ шүү гишүүн ээ монгол бол. 3 ш�##�тгаанаар яам байгуулах бол 3 мууг хийх нь

Холбоотой мэдээ

Back to top button