Нийгмийн

Н.Учрал: Сангийн яам нь орлогоо ч олдог, зарлагаа ч гаргадаг нь буруу тогтолцоо

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яам байгуулах хуулийн төсөл хэлэлцэж байна. Эл хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Сангийн яам нь орлогоо ч олдог, зарлагаа ч гаргадаг буруу тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай. Шинээр байгуулагдах гэж буй Эдийн засгийн хөгжлийн яам нь Сангийн яамнаасаа орлого олдог, Монгол улсыг мөнгөтэй болгодог чиг үүргийг салгаж авах нь зүйтэй.

Ямар ч компани дээр касс, нябо нь тусдаа байж орлогоо яаж нэмэгдүүлэх үү гэж бодож төлөвлөж хийдэг ажил нь тусдаа, зарлагаа хянадаг, тооцоолдог ажил нь тусдаа байдаг. Яг л тэр системээр бид явахгүй бол болохгүй нь.

Цаашлаад бид бүх салбартаа тоогоор ярьж, зорилгоо тоогоор тодорхойлж, хөгжлөө тоогоор илэхийлдэг болох шаардлагатай. Алийн болгон бид гайгүй ээ, давгүй ээ гэдэг үгээр ярьж явах вэ. Дижитал буюу Тоон засаг гэж тоогоор ярьдаг, тоогоор илэрхийлж хэмжигддэг үйл ажиллагааг л ойлгох нь зүйтэй. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яам бол Монгол улсын орлогын эх үүсвэрийг тодорхойлдог хамгийн чухал яам гэж харж байгаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button