УЛС ТӨР

Б.Жавхлан: Ирээдүйн өв санд төвлөрөх орлогыг банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулна

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Эдгээр хуультай хамт Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсруулж өргөн мэдүүлсэн бөгөөд дараах зохицуулалтыг тусгасан. Алсын хараа 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хуримтлалтай хүүхэд арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан. Хуримтлалтай хүүхэд хөтөлбөрийг Ирээдүйн өв санд төвлөрөх тухайн жилийн орлогыг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа гэдгийг хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-21 20:38

Банк нь дампуурна гэдгийг төлөвлөсөн байх ёстой доо. Дараа Ковидын хүнд нөхцөлд байсан үүнийг хэн ч тааж мэдээгүй гэх байх

Зочин
Зочин
2021-10-22 21:45

Хүүхдийн мөнгө "капит�##� банкинд" байршуулсан нийгмийн даатг�##�ын мөнгө шиг тавилан харагдаж байна өө ккк. Ингээд хүүхдийн гэх мөнгө нохойн замаар орлоо доо

Холбоотой мэдээ

Back to top button