УЛС ТӨР

Р.Чингисийг нийслэлийн орлогчоос чөлөөлж, 805-р ангийн захирагчаар ТОМИЛНО

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингист хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхөөр болсон тухай бид өчигдөр /2021.10.22/ мэдээлсэн билээ. Түүнийг чөлөөлж буй үндэслэл нь “Камертон” хамтлагийн тоглолттой холбоотой.

Ажлаас нь чөлөөлөх саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оруулах юм байна. Хуулиараа уг саналыг нь НИТХ-аар хэлэлцдэг журамтай.

Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий “Zaisаn hill” цогцолборт “Собт Трейд” ХХК-ийн зохион байгуулсан тоглолтод нийслэлийн ганцхан орлогч даргыг чөлөөлж, туг тахих дүр үзүүлээд өнгөрнө.

Гэвч түүнийг хоосон орхихгүй. Тодруулбал, түүнийг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчаар томилохоор зэхэж байгаа аж.

Р.Чингисийн хувьд: 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан намтартай нэгэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

inqeed l alban tushaalaar l shaqnaad bdaq in uv be nam daqaj yabdaq hsaqdaaqiin udirdlaqaas salax xereqtei bna sh u de neq saidiinxa xelsneer ni irqede barij xoridoq yal oqdoq iim niiqmeese xeze salax um be uyambaatar iq oqhsruulax xereqtei

Зочин
Зочин

Тэтгэвэрийн хүнийг орхиж болдоггүй юм байхдаа.Тэгхээр нэг учир заавал байна даа.

Irgen
Irgen

Hariuclaga aldsan bol byrmusun zailuulaachee.huc uhns tabisan shig negees nuguud ne shiljuyldeg ene syljeeg ustgah heregyei.avilga avsan ch afilhan turuus byrmusun huudug bolbol tur maani cebershine dee

Цээ
Цээ

ЦЕГ-ын дарга байсан хүн юүболлоо гэж 805 захирагч болох вэ, дотоодын цэргийн штабын дарга болж генерал цолоо авч магадгүй

Холбоотой мэдээ

Back to top button