УЛС ТӨР

ЧУУЛГАН: Ерөнхийлөгч ШЕЗ-ийн даргыг томилдог байх заалтыг хүчингүй болгохыг дэмжив

УИХ-д өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө гэсэн заалт нь Шүүхийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул уг заалтыг хуулиас хасах асуудлыг тусгажээ. 

Мөн хэлэцүүлгийн явцад хуулийн хэрэгжилтийг 2021 оны арваннэгдүгээр сарын 5-наас дагаж мөрдөнө гэдэг горимын саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаргасан байна. 

Хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button