УЛС ТӨР

Н.Учрал: Хамрын тамхи татах нь хүртэл гаж зуршилд орно

Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагыг өндөрсгөх тухай асуудлыг тусгажээ. 

  • Тухайн салбарын болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй, эсхүл тухайн чиглэлээр мэргэшсэн, эрдмийн зэрэг цол хамгаалсан байх;
  • Тухайн салбарт 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Төрийн албанд 4-өөс доошгүй жил ажилласан байх зэрэг шаардлага тавьж байгаа аж. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: ууль нь хуулийн техник, шаардлага хангахгүй байна. Хуулийг ингэж лоозонгийн шинжтэй боловсруулж болохгүй. Төрийн албаны тухай хуулиар ингэж хамаагүй оролдож болохгүй. Харин Ё.Баатарбилэг гишүүний санаачилсан хууль энэ хуулийн үзэл баримтлалаас шал өөр юм. Энэ хоёр хуулийг нэгтгэх боломжгүй. Г.Тэмүүлэн нарын санаачилсан хуулиар улс төрийн албан тушаалтнуудад тодорхой шаардлага тавьж байгаа юм байна. Гэхдээ яаж хэмжих нь тодорхойгүй байна. Жишээ нь, аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй гэж юуг ойлгох вэ. Гар хөлөө оролддог, нүүр амаа мааждаг онцлогтой хүмүүс байдаг. Тэр бүү хэл хамрын тамхи татах хүртэл гаж зуршилд орно. Зан төлөвийн доголдолгүй гэдгийг юугаар хэмжих вэ. Хүний эрхийг дээдэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автаггүй гэдгийг яаж мэдэх юм бэ. Үүнээс бол дарга нар нь доод албан тушаалтнуудаа “Чи зан төлөвийн доголдолтой, хүний эрхийг дээдэлдэггүй” гэж ялгаварлан гадуурхвал яах вэ. Энэ шаардлага нийцээгүй гэж хэлээд албан тушаалаас нь чөлөөлөх нь.
Ийм ойлгомжгүй хууль гаргах юм бол төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж эхэлнэ шүү хэмээн шүүмжилсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өвгөн
Өвгөн

Хуулиа ч боловсруулж чадахгүй гажигууд төрд их бх юма. Иим дуракууд олон бхад Улс орон яж хөгжихүү..түй чёрт..зайлаасай ма.лнууд.

Зочин
Зочин

Улс төрийн албан тушаалтан нэрээр хэн ч хамаагүй ирж самардаг байдал 30 жил боллоо. Олон юм донгосох хэрэггүй Учрал

Зочин
Зочин

hamriin tamhi gaj zurshild orood nogooh ni yaah vee erguu malnuudaaa

Уншигч
Уншигч

Хэний гар хөл болоод хэнийг хамгаалаад байна дүү минь, харин ч хэрэгтэй хууль биш үү,

Холбоотой мэдээ

Back to top button