УЛС ТӨР

Г.Тэмүүлэн: Мэргэжлийн бус зарим сайд нар салбараа самарч байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Энэ хууль бол зөвхөн улс төрийн алба хаагч нарт тавигдах шаардлага. Төрийн жинхэнэ албан хаагчидтай хамааралтай, тэднийг ялгаварлан гадуурхах, ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлэх зүйл заалт байхгүй. Харин өнөөдөр Монголын төрд нийт 206 мянган төрийн албан хаагч байгаа. 3600 гаруй улс төрийн албан хаагч байгаа. Монголын төрийн албанд нүүрлэж байгаа намаараа хуваагдаж, улс төрждөг, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэлмэгдүүлдэг салбарын бус, мэргэжлийн бус хүмүүст шаардлага тавья гэдэг асуудал байгаа. Өнөөдөр мэргэжлийн бус, ур чадварын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй сайд нар байгаа. Салбартаа ч ажиллаж үзээгүй байж самардаг, мэргэжлийн хүмүүсийг хэлмэгдүүлдэг нөхцөл байдлаас ангид байлгах асуудлыг тавьж байгаа юм гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button