Нийгмийн

Унгар улсад Булган аймгийн хүүхэд залуусыг суралцуулна

Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд Обрушанский Борбала Анна тэргүүтэй төлөөлөгчид Булган аймагт ажлын айлчлал хийж байна. Элчин сайд Обрушанский Борбола Анна ,элчин сайдын яамны дэд тэргүүн Цүцай Аттила нар Аймгийн Засаг дарга Б. Ариун-эрдэнэ тэргүүтэй орон нутгийн удирдлагуудтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Элчин сайд Обрушанский Борбола Анна гадаад хамтын ажиллагааны хүрээндээ эрүүл мэнд , боловсрол , хөдөө аж ахуй, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг онцоллоо. Аймгийн Засаг даргын зүгээс дээрх салбар чиглэлийн хүрээнд хамтран ажиллах болсонд талархал илэрхийлээд тэр дундаа багш ,эмч нарыг чадавхижуулах , Унгар улсад тэтгэлгээр оюутан суралцуулах асуудлыг тухайлчилан анхаарч ажиллахыг хүслээ. Иймд харилцан санал солилцсоны дагуу Унгар улсад Булган аймгаас хүүхэд залуусыг бакалавр , магистр, докторын зэргээр суралцуулах эхний шатны боломж нээгдлээ.

Айлчлалын үеэр Унгар улсын элчин сайдын яамны багаас Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппаратыг бэлэглэлээ.

Эх сурвалж: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button