УЛС ТӨР

Шинэ гишүүн Ц.Идэрбат УИХ-ын чуулганд анхны үгээ хэлэв

УИХ-ын чуулганаар Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өчигдөр /2021.10.21/ үнэмлдэхээ гардаж, тангарагаа өргөсөн шинэ гишүүн Ц.Идэрбат үг хэлэв.

Тэрбээр, зарчмын хувьд дэмжиж байна. Хуулийн үйлчлэл 3,600 улстөрийн албан тушаалтанд хамааралтай гэж ярьж байна. Тэдний дийлэнхийг багийн засаг дарга эзэлдэг. Багийн засаг дарга нарт тавигдаж буй шаардлагад гаж зуршилгүй гэх шаардлага орж ирж байна. Шаардлагыг хэрхэн мяаж тодорхойлох вэ. Үүнээс болж нилээдгүй асууудал үүсэх байх. Гаж зуршлыг хэн тодорхойлох юм бэ. Тухайлахад, эрүүл мэндийн шаардлагаар тамхи татдаг хүн байж болно. Үүнийг гаж зуршилтай гэж үзэх юм уу хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button