УЛС ТӨР

Ц.Туваан: Төрийн албан хаагчид иргэдэд биш эзэндээ үйлчилдэг болсон

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Төрийн албанд чадваргүй, хэн нэгний дэмжлэгээр орж ирсэн хүмүүс олон болсон. Нутгархах байдлаар томилгоо хийж, энэ хүний эзэн хэн бэ гэдэг байдлаар ханддаг байдал төрийн албанд хавтгайрсан. Төрийн албан хаагчид иргэдэд биш эзэндээ үйлчилдэг болсон. Томилуулсан хүндээ үйлчилдэг болсон. Үүнийг хуулиар яаж хааж өгөх зорилготой байна вэ. Үүний нэг томоохон хохирогч нь АН болсон гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-22 13:04

Өөрийгөө хэлээд бгаму

Холбоотой мэдээ

Back to top button