Нийгмийн

ЦЕГ: С.Жавхланг албадан ирүүлж, мэдүүлэг авна

"МУГЖ С.Жавхлан Сангийн Сайд Б.Жавхлангаас 4 тэрбум төгрөг шантаажилсан” хэмээн иргэн О.Отгонтөгс хэвлэлийн бага хурал хийсэн. Тиймээс эл асуудлаар МУГЖ С.Жавхлангаас мэдүүлэг авахаар ЭЦА-наас хэдэн удаа дуудсан ч ирээгүй байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ "Аравдугаар сарын 20-ны өдөр анх мэдээллийг дэлгэсэн О.Отгонтөгс цагдаагийн газар ирж гомдол гаргасан. Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн алба шалгаж эхэлсэн. Эрүүгийн цагдаагийн албанаас Сангийн сайд болон гурван гэрчээс мэдүүлэг авсан. Мэдүүлэг авсны дараа албаны утсаар МУГЖ С.Жавхлан руу нийт 11 удаа залгахад утсаа аваагүй. Энэ сарын 20, 21-ны өдрүүдэд мөрдөгчийн дуудах хуудас өгсөн боловч хүлээж аваагүй. Өнөөдөр прокурорын дуудах хуудас хүргүүлсэн боловч мөн ирсэнгүй. Өөрөөс нь мэдүүлэг авах гэхээр ирэхгүй байхгүй учраас албан ирүүлэх арга хэмжээг авна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-22 15:16

�##�бадангаар буулгах гэж байгаан байна мөнгөний төлөө бие биенээ гүтгэн үнэн худ�##� мэдээллийг хэн нэгэнд мөнгө амлан өгчих юмаа энэ нийгэм маань хаашаа яваад байнаа

Зочин
Зочин
2021-10-22 15:18

Ал�##�ц �##�ац!

Балдан
Балдан
2021-10-22 17:22

Ямар ч боловсролгүй Жавхлан өөрийгөө юу гэж бодоо юм бол?

Дэл
Дэл
2021-10-23 05:57

Энэ цагдаад өөр хийх ажил �##�га уу

Монгол хүн
Монгол хүн
2021-10-23 10:01

Албан ажлаа хииж яваа бүхнииг �######� долоогч гэдэг хүн байх юм өөрөө л �######� долоож амьдардаг байх нь дээ зөв шүү даргаа энэ дуучин бу�####�ас илүү эрх мэдэлтэй бишшүү хууль ижил тэгш ард олонд үйлчлэх ёстой энэ тэнжг дуучин нэртэй эргүү дүрвэд юу гиигүүлсэн юм ард түмэн энүүгээр юу хиилгэх юм мөнгө олох гэж янз бүрээр тэнэг зан гаргах юмдаа м�##�аас дор а�##�з шүү

Зочин
Зочин
2021-10-23 20:28

Жавхлан иргэдийг үймүүлж бна

Холбоотой мэдээ

Back to top button