УЛС ТӨР

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны газрын дарга таны хүүхэд гэж үнэн үү

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Сангийн сайд “Хөгжлийн банк”-ийг дампуурсан гэж мэдэгдэж байгаа. Монголбанк энэ асуудал дээр ямар дүгнэлт хийж байгаа вэ. Цаашид Хөгжлийн банк энэ чигээрээ байх ёстой юу, дампуурах ёстой юм уу. Хугацаа хэтэрсэн өрүүд яах вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүүхэд гэж гараад байна. Энэ үнэн юм уу? Хэрвээ үнэн бол ёстой болохгүй асуудал. Яагаад гэхээр Хөгжлийн банканд шалгалт хийж, тайлагнаж байх ёстой байгууллага нь Монголбанк. Тэгэхээр энэ асуудал хэрвээ үнэн бол маш том ашиг сонирхлын зөрчил болно. Та өөрөө улс төрийн асуудалд орно хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button