УЛС ТӨР

Б.Лхагвасүрэн: Миний хүү “Хөгжлийн банк”-нд байгуулагдсан цагаас нь ажилласан

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс “Таны хүү Хгөжлийн банканд газрын даргаар ажилладаг нь үү, үнэн бол болохгүй” шүү хэмээн асууж анхааруулсан юм.

Түүний асуултад Монголбанкны  ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Миний хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкийг анх байгуулагдсан цагаас нь мэргэжилтнээс эхлэн ажилласан. Сая сүүлд шинээр томилогдсон удирдлагын багт нь нэг газрын захирлаар томилогдсон. Монголбанк тус банкны дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд манай хяналт шалгалт гаргаж байгаа шийдвэр зааварт нь нөлөөлдөггүй. Хөгжлийн банкийг хэвийн ажиллах нь уу, эрүүл байх нь уу, ямар зүйл дээр анхаарч сэрэмжлүүлэхээр байна гэдгийг л дүгнэдэг” гэсэн харилт өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

4 Сэтгэгдэл

  1. Хэдэн настай хүү юм бэ? Сургууль дээд сургууль гэхээр хэдтэй вэ? Бодооч хэдэн жил ажилласан бэ?

  2. Ийм хулгайчуудыг банкнаас ########уулаач.Муусайн ##########ануудаас өөр хүн олдохгүй байна уу?

  3. Товч тодорхой, зөв л хариулт өгч, яагаад болохгүй нэж, шат дамжлагаар нь ажиллаад ур чадвараараа з####уу хүн өсөн дэвжиж бололгүй яах вэ дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button