Нийгмийн

Зүүн аймгуудад малын халдварт өвчин гарчээ

Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдээд байгаа аж. Халдварт өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоосон учир дараах орон нутгаас мах, өвс, тэжээл авахгүй байхыг орон нутгийн мал эмнэлгийн эмч нар анхааруулж байна.

Мөн мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчин Өмнөговь, Дорнод, Дорноговь, Хэнтий, Ховд, Төв, Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт, Бог малын Мялзан өвчин Дундговь, Өмнөговьд бүртгэгджээ.

Иймд малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулжээ. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. Эрсдэлтэй бүс нутгаас мал хулгайгаар оруулж, сум орон нутагтаа халдварын голомт үүсгэхгүй байхыг орон нутгийн онцгой комиссууд мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-10-24 09:32

Хувьчил�##� нэрээр аймаг сумын м�##� эмнэлгийг яаран устгаснаас ийм байд�##�д орж бна даа. Тэнгэр ниргэсэн хойно хашиграна гэгчээр МЭмнэлгээ дахин байгуулсан ч ажил нь жигдрэх болоогүй бна даа

Холбоотой мэдээ

Back to top button