НИЙГЭМ

ЭЕРЭГ: 14 хүний амь, 2 тэрбум төгрөг галаас аварсан Ж.Пүрэвдэмбэрэл хашаа, байшинтай боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлжээ. Энэ хүрээнд гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд  хашаа, байшин гардуулан өгчээ. 

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэл нь Онцгой байдлын албанд 15 жил ажилласан аж. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

Гамшиг ослын 965 удаагийн дуудлагаар ажиллаж 12850 цаг үүрэг гүйцэтгэсэн.  Түүнчлэн үүрэг гүйцэтгэхдээ галын аюулаас 14 хүний амь насыг аварчээ. Мөн хоёр тэрбум 214 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-24 10:34

Mash zuv

Холбоотой мэдээ

Back to top button