Ц.Анандбазарыг түдгэлзүүлэх бичиг УИХ-д энэ долоо хоногт “ирнэ”
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах цагдаагийн байгууллагын саналыг хүлээж авч, тогтоол үйлдээд буй. Ингэснээр Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн юм.
Эх сурвалжуудын мэдээллээр өнгөрөгч баасан гаригт /2021.10.22/ УИХ-д Ц.Анандбазарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлт Ерөнхий прокурорын зүгээс ирүүлээгүй байсан. Хэрвээ уг хүсэлт УИХ-д ирсэн тохиолдолд 48 цагийн дотр парламент шийдвэрээ гаргах хуулийн зохицуулалттай юм .
Улстөрийн хүрээнд Ц.Анандбазарыг эргүүлэн татах хүсэлт ирвэл хүлээн авах нь үндсэндээ тодорхой болсон. Түүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасч, хуулийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэхийг эрх баригчид сануулсан юм. Хуулийн байгууллага яллагдагчдаар татах агуулгыг хүлээн зөвшөөрсөн учир энэ долоо хоногт Ц.Анандбазырг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх бичиг парламентаар хэлэлцэгдэнэ гэсэн хүлээлт үүсээд байна.
Ц.Анандбазарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Дээрх зүйлчлэлээр Ц.Анандбазар гэм буруутай нь тогтоогдвол 1-5 жилийн хорих ял авах юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаанаа бас сонгууль болох вий дээ.
Энэ яасан том юм бэ
буушуухан шиг шийдээсэй. бандааш гантулга булган.булган сүүлтэй байна.үүний дараа ж.мөнхбат.ж.батэрдэнэ гээд гар ч өгнөдөө. сайхаан сайхан. хийх ажилгүй. хоолгүй хүмүүсд цаг өнгөрөөх аштай юу