Нийгмийн

Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөж, гэмтээжээ

Өчигдөр /2021.10.26/ 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явжээ. Улмаар албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулсан байна.

Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16% гарсан бөгөөд дээрх хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.

Жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, учирч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-27 09:33

Энэ замын цагдаа нар юмны араас нуугдаж байгаад гэнэт гарч ирээд дохиураараа жолооч нарыг чичлэж зогсоож бгаад гай газар доороос гэж нэг согтуу ухамсаргүй нөхөрт дайруулж хохирох вий дэ гэж харагдадаг шүү. Согтуу жолоо барьж буй нөхдүүдийн жолоо барих эрхийг бүх насаар хасах хэрэгтэй. Зарим нэг замын цагдаа нар би цагдаа гэсэн мөн их дээрэлхүү зан гаргаж ялихгүй юман дээр хэлж ярьж хүнд сануулах байт�##� шууд л торгодог болсон бнлээ. Иргэдтэй зөв соёлтой харилцах т�##�аар сург�##�танд сайн хамруулах хэрэгтэй бна.

Холбоотой мэдээ

Back to top button