УЛС ТӨР

Ковидын тохиолдол дахин илрэхгүй бол Эрээний хилийг шат дараатай нээнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д. Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнөөдөр /2021.10.29/ хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын зам, тээвэр болон хилийн боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо. Мөн төмөр замын ажлын явцын талаар, Эрээний хилийг ойрын хугацаанд нээж ачаа эргэлтийг хэвийн горимд оруулах боломжийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат тодрууллаа.

Хоёр улсын Засгийн газраас төмөр замын уулзварыг тогтоон баталсан тул энэ ажил ойрын 1-2 жилийн хугацаанд хэрэгжинэ. Ковидын улмаас Эрээн хотын боомт хаагдаад байгаа. Эрээн хотын нийт оршин суугчдаас таван удаагийн шинжилгээ авсан бөгөөд сүүлийн хоёр хоног шинэ тохиолдол илрээгүй.

Мэргэжлийн байгууллагын зөвлөж буй хугацаанд шинэ тохиолдол илрэхгүй бол шат дараатайгаар нээх болно гэдгийг онцоллоо. БНХАУ-ын Коммунист нам Ардчилсан намтай олон жилийн турш хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Ардчилсан нам эв эеэ ололцож хүчтэй сөрөг хүчин байна гэдэгт итгэж байна. Манай намын хувьд Ардчилсан нам сонгуулийн үр дүнгээр эрх барих эсвэл сөрөг хүчин байхаас үл шалтгаалан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд үргэлж нээлттэй байх болно гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button