УЛС ТӨР

Хан-Уул Эко дүүргийн худалдаа, үйлчилгээний салбарынхан “Гоёлын модны төгөл”-тэй боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эрүүл-Эко дүүрэг” зорилтыг дэмжин дүүргийн 21 дүгээр хорооны “Дөрвөн улирлалын цэцэрлэгт хүрээлэн”-д “Гоёлын модны төгөл” байгууллаа.

Тодруулбал, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний 156 байгууллагууд хамтран тус байршилд 458 ширхэг гоёлын мод тарьж, өөрсдийн гэсэн төгөлтэй болсон байна.

Өчигдөр буюу 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр Худалдаа үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд худалдаа үйлчилгээний салбарынхан ийн нэгдэж, мод тарьжээ.

Цаашид гоёлын төгөлд тарьсан мод, бутны арчилж ургуулах тал дээр дүүргийн зүгээс онцгой анхаарч, аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button