ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

2030 он гэхэд дэлхийн зургаан хот усанд автаж болзошгүй

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Дэлхийн зургаан хот арван жилийн дотор хэсэгчлэн эсвэл бүрмөсөн усанд автаж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ мэдээллийг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын мэдээлэлд дурдсаныг “The India Times” иш татан мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар Амстердам далайн түвшин нэмэгдсэний улмаас усанд автсан анхны хотуудын нэг болно гэжээ.

Жагсаалтын дараагийн эгнээнд Иракийн Шатт эль-Араб голын дагуу орших Басра хот оржээ. “The India Times”-д бичсэнээр тус хот намгархаг газраар хүрээлэгдсэн гэдгийг онцолжээ.

АНУ-ын Луизиана мужийн Нью Орлеанс хот ч оржээ. Хотыг усанд автахаас урьдчилан сэргийлэхийн тулд том далан барих системтэй байсан ч усан дор орох эрсдэлтэй байгаа гэжээ.

Дөрөвдүгээрт Италийн Венеци хот оржээ. Учир нь, Венеци хотод хөрсний түвшин жил бүр 2 мм-ээр буурдаг гэсэн статистик мэдээлэл байдаг. Дараа нь Вьетнамын өмнөд хэсэгт орших Хошимин хот орж байна. Урьдчилсан мэдээгээр Меконг мөрний ойр орчимд орших хотын зүүн хэсэг үерт автаж болзошгүй гэжээ. Харин хамгийн сүүлд Энэтхэгийн Калькутта хот орсон байна.

“The India Times” сонинд бичсэнээр, байгаль орчны бохирдлын өнөөгийн нөхцөл байдал дээрхи жагсаалтыг гаргах гол хүчин зүйл болсон гэж тодотгожээ.

Аюулд өртөж болзошгүй хотуудын жагсаалтад мөн Роттердам, Гааг зэрэг хот багтжээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button