Путин: Х.Баттулга бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн халз тулааны мастер

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путин манай улсад айлчлахтай холбогдуулан, Өдрийн сонинд ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагадаа "Орос, Монгол хоёр улс зөвхөн түүх, газарзүйн хувьд ойрхон хөршүүд биш. Манай ард түмнүүд найрамдал, харилцан хүндэтгэлийн зарчимд тулгуурласан бат итгэлцлийн харилцаагаар нягт уялдсан билээ. Халх гол дээр байгуулсан ялалт цэрэг, улс төрийн чухал ач холбогдолтой байжээ ” гэж онцолсон байна.
Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тогтоосон хувийн харилцааныхаа талаар "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бол жүдогоор, самбогоор ч хичээллэдэг, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн халз тулааны мастер мөн гэдгийг мэднэ. Бидий хувьд нийтлэг сонирхол, төстэй сэтгэхүйтэй тул ” Хоёулаа нэг долгион барих ” гэдэг шиг харилцан ойлголцолд хүрэх амар байлаа ” гэжээ.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Eh survaljaa bichjildaa