УЛС ТӨР

"УБТЗ” ХНН-ийн ажилчид Х.Хэрлэнг эсэргүүцэж Л.Халтар, О.В.Блозеров нарт захидал илгээжээ

“УБТЗ” ХНН-ийн даргыг сонгон шалгаруулах ажил ээдрээтэй хэвээр үргэлжилж байгаа билээ. Тэгвэл тус байгууллагын Зорчигчийн вагон депогийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос ЗТХ-ийн сайд Л.Халтар, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал “УБТЗ” ХНН-ийн хувь нийлүүлэгч О.В.Блозеров нарт шаардлага хүргүүлсэн байна.

Тухайн шаардлагад, “Сүүлийн үед яригдаж “УБТЗ” ХНН-ийн даргын томилгооны асуудал төмөр замчид бидний сэтгэлийг их зовоож байгаа учир Зорчигчийн вагон депогийн1270 гаруй ажилчдыг төлөөж тус төмөр замын дээд байгууллага болсон хувь нийлүүлэгчдийн хурлын гишүүд та бүхэн энэхүү захидлаар хандах шаардлагатай боллоо. Нэгэн цагт Зөвлөлт-Монголын найрамдлын билдэг тэмдэг гэж нэрлэгдэж байсан өнөөдөр Монгол Улсад багйаа цорын ганц Орос-Монголын хамтарсан нийгэмлэг нь техник технологийн хоцрогдолд орж, төмөр замчид бид хэзээ, хаана осол, сүйрэл болох бол гэсэн айдастай ажилладаг боллоо. Сүүлийн 30 жилд хоёр орны хооронд байгуулсан Стратегийн түншлэлийн тунхаг бичигт заагдсан дүрмийн санг 250 сая доллароор нэмэгдүүлэх 2009 оны шийдвэрээс өөр хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэл гэсэн зүйл тус байгууллагад явагдсангүй. Мөн нойр хоолгүй зүтгэсэн төмөр замчид бидний дундаж цалин 500 орчим доллар хүрч, бидний бодит орлого нь амжиргааны доод түвшинтэй дүйцэхэд дөхөж очлоо. Хэдхэн жилийн өмнө төмөр замын салбарын монополь байр суурьтай байсан манай төмөр зам нь тодорхой бодлогогүйгээс зах зээлд манлайлагчиийн байр сууриа алдаж, Монгол УЛсын төмөр замын лойдор болох замналруу аль хэдийн орсон гэдгийг та хоёр ойлгох болов уу гэж бодож байна. Сүүлийн үед Монгол Улсын АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг улс төрийн хүчнийхэн нэр дэвшүүлсэн боловч, тэр байр сууриа нууж, нийгэмд тус хүний нэрийг дэвшүүлээгүй мэт мэдэгдлүүдийг удаа дараа хийж байгаа нь хил дамнасан хуйвалдаан зохион байгуулагдаж байгаа бөгөөд “УБТЗ” ХНН-ийг төдийгүй улс орныг ниргэсэн хямралын үед туйлын буруу шийдвэр болно гэдгийг анхааруулж байна. Хэрэв энэ үйлдэл биелэлээ олсон тохиолдолд манай депогийн ажилчид бид эрс шийдэмгий эсэргүүцлийн хэлбэрт орохоос гадна мэргэжил нэгт нөхдүүдээ цхиалан дуудах болно” хэмээсэн байна.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв ш дээ. Буруу зүйлтэй тэмцэж сурах хэрэгтэй.

Зочин
Зочин

ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон олон улсын хүний рэхийн байгууллага, авлигатай тэмцдэг олон улсын нээллтэй байгуулагууд CNN бусад хэвлэл мэдээллийн байгууллагад энэ мэдээллээ захидал хэлбэрээр хүргүүл дэлхийн анхааралд оруулж байж энэ луйварчдаас сална шүү хүмүүсээ

Төмөр замчин
Төмөр замчин

Зөв. Дэмжиж байна

Төмөр замчин
Төмөр замчин

Зөв шүү. Төмөр замчдынхаа төлөө ингэж дуугарч чадаж байгаа ҮЭХ-доо талархал илэрхийлье. Төмөр зам гэдэг улс төрчдийн халаасны томилгоо биш шүү.

Зочин
Зочин

Зөв шүү. Дэмжиж байна. Үйлдвэрчний хороо маань дандаа зөв зүйлийн төлөө явдаг шүү. Баярлалаа.

Зочин
Зочин

Зөв өө дэмжиж байна. Хүрэлсүхийг шинэ ТЗ барих байх гэж дэмжсэн болохоос энэ Казиночин пздгаар дарга тавиулах хүсэлхгүй байна.
Ажил хаян шүү Манайхааан

Зочин
Зочин

Нэгийг дэвшүүлэхээр Орос нь дургүй нөгөөг дэвшүүлэхээр Монгол нь дургүй ккк. Байгууллага нь тарахаас яахав

Зочин
Зочин

Зөвөө, дэмжиж байна. Юугаа ч мэдэхгүй гарууд ёстой хэрэггүй шүү.

Зочин
Зочин

Энэ егүүрт хэдэн юм зарим нөхөд атгуулжээ. Эдний хэдэн сэтгүүлчид энэ сэдвийг мөлжих юм. Их сэжигтэй

Зочин
Зочин

Төмөр замд Монгол хүн тавиулж чадвал их юм битгий давар.

Зочин
Зочин

Шинэ хүн энэ салбарт хэрэгтэй байна... Дэмжиж байна....

Зочин
Зочин

УБТЗ-ын өнөөгийн нөхцөл байдалд Хэрлэнгийн буруу гэж юу байхав. Яригдаад бгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллад харилцан ойлголцвол хэн хэндээ тустай.

Иргэн
Иргэн

Монгол хүнээ томилуулаад шахаад ажиллах нь л зөв дөө. Монголчууд бидэнд эв нэгдэл чухал шүү дээ.

Зочин
Зочин

Хүрэлсүхтэй нийлж лицензийн наймаа мөнч их хийсэндээ. хэрэгт орооцолдоод алга болоод сая гарч ирлээ. . одоо төмөр замыг идэхнээ

Wagon biznes
Wagon biznes

Logistical business ursulduun....lofistical companies 1 wagon tabulated 200.000 nemj abch bna.ene around yabsal uuu Halter said abgai wagon tulublutund Sunday gene lee.ene aroun yabdal.
Uunii and hen bna be...hen hojikh be

Холбоотой мэдээ

Back to top button