УЛС ТӨР

Дубай хотноо Монголын асрыг танилцуулав

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо “ЭКСПО 2020” дэлхийн үзэсгэлэн, яармагтай хамтран “Монгол Улсын Үндэсний өдөрлөг” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулжээ.

Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Т.Дүүрэн, ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Энэ үеэр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, үндэсний урлагийн тоглолтыг толилуулав. Арга хэмжээний шууд дамжуулалтын үеэр МҮХАҮТ-ын мэргэжилтэн А.Ганхүлэг Монголын асрыг танилцуулсан аж.

Ташрамд дуулгахад, Монгол Улс, АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг холбогдуулан Абу Даби хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button