Нийгмийн

Ирэх долоо хоногт ГУРВАН ӨДӨР АМАРНА

Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх долоо хоногийн баасан гарагт бүх нийтээр амарна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 26-ны баасан гарагт Улс тунхагласны өдөр тохиож буй. Иймд дээрх хуулийн дагуу бүх нийтээр амрах юм.

Ингэснээр ирэх долоо хоногт Баасан, Бямба, Ням гарагт гурван өдөр амрахаар байна.

Ташрамд, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button