Цахим үндэстний цардмал зам дээрх эмгэнэл

Нийслэлд багахан хэмжээний цас ороход л гудамж талбай, авто замд халтиргаа гулгаа үүсч, хөдөлгөөн эрс удааширдаг нь гэм биш зан. Түүнийг зохицуулдаг ганц арга нь автомашины зам дээр давс (NaCe) болон бусад химийн бодисын найрлагатай нунтаг зүйлийг цацах явдал байдаг. Нийслэлээс жилд 5-6 тонн давс бэлтгэж байгаад цацдаг билээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд хогны машины бүхээг дотроос давс цацаж буй хоёр ажилтны дүр зураг цахим орчинд түгж олны шүүмжлэл дагуулав. 21-р зууны, цахим үндэстний байж байгаа бодит царай нь л энэ.
Бусад улс орнууд техник технологийн дэвшлээр шийдээд цэвэрлээд сурчихсан. Гэтэл манайд өвлийн өвөлд л хэдэн ТҮК-ийн ажилтан улаан гараараа зам талбайн цас цэвэрлэж, давс цацсаар. Одоо бүр хогны машин дээр хүртэл суулгаж байгаад цацуулж буй эмгэнэлтэй дүр зурагтай.
Зам талбайд түрхэн зууртаа сайн ч алсдаа хоруу чанартай. Цацаж буй давс нь хавар ирж цас хайлахын цагт хөрсөнд шингэж, өвс ургамал ургахын аргагүй болгож хатаадаг тухай мэргэжлийнхэн сануулдаг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОЮУНЭРДЭНЭЭ ИЧЭЭЧЭЭ ИЧЭЭЧ