УЛС ТӨР

Д.Ганбат өөрийгөө бүлгийн дарга хэмээн ТОДОТГОВ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд Д.Ганбат өөрийгөө бүлгийн дарга хэмээн тусгайлан тодотгосон нь анхаарал татав.

Учир нь тус бүлгийн дарга чухам хэн нь эсэх нь иргэдийг байтугай улс төрийн сэтгүүлчдийг эргэлзүүлээд байсан билээ. АН-ын бүлэгт хэрүүл уруул болж, хоёр хуваагдсанаас хойш хоёр бүлгийн даргатай болоод байсан юм.

Д.Ганбат нам болоод бүлгээсээ баахан гишүүдээ хөөж, хасч дөвчигнөхөд бүлгийн гишүүд нь түүнийг даргын суудлаас нь чөлөөлсөн байдаг. Улмаар Д.Ганибалыг дарга болгосон. Хоёр талд мэдээлэл хийж, хоёр талд попорсоор өдий хүрч жигдрэх шатандаа орж байна. Харин эл хугацаанд Д.Ганбат бүлгийн дарга мөн биш нь эргэлзээтэй өдийг хүрч ирсэн билээ. Эл байдалд хариулт өгөх гэсэн мэт өнөөдөр тэр өөрийгөө бүлгийн дарга хэмээн тодотгоод авлаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button