УЛС ТӨР

Ц.Анандбазар “Богд Зонхов”-ын хөшөө барих санал гаргаагүй хэмээн мэлзэв

Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхова” хөшөөний асуудал өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татав. Сошиал дүйвээн эхлэнгүүт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэж мэдэгдсэн. Тэгвэл тэр гурван гишүүний нэг нь Ц.Анандбазар гэдгийг бид мэдээлсэн.

Тэгвэл нэр дурдагдсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар уг асуудалд холбоогүй хэмээн мэлзсэн байх юм.

Түүний ажлын албанаас гаргасан мэдэгдэлд:

“Сошиал сүлжээнд “Богд Зонхов” төслийн 32.4 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гаргаж батлуулсан гэх ташаа мэдээлэл түгж буйг залруулах нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү саналыг гишүүн Ц.Анандбазар гаргаагүй гэдгийг Ажлын албаны зүгээс батлан мэдэгдэж байна. Бид шашин, буян, номын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарвал хувийн зардлаар асуудлыг шийдвэрлэсээр ирсэн билээ.

Энэ цаг үед УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Булган аймагт түүхэн, Эрдэнэ дайчин вангийн хүрээний Их цагаан суваргыг дахин бүтээн байгуулах ажлыг хувийн хөрөнгөөр эхлүүлсэн учир нэгэн зэрэг ижил төстэй төсөлд гар, бие оролцох боломж, нөхцөл байхгүй. Иргэдийн хяналт сайжирч төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой, үр дүнтэй болгох асуудалд анхаарч буйг сайшаан хүлээн авч байна.  УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ажлын алба” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button