Нийгмийн

Бага ангийн сургалт ХЭТ ХҮНД гэх дүгнэлт гарчээ

45 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаан сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийжээ. Агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна.

Сурах бичигт дүн шинжилгээ хийх ажлын хэсгээс сурах бичгийг сайжруулахаас гадна хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах шаардлагатай байгааг зөвлөсөн байна.

Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцоллоо.

Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулахыг зөвлөж, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг сануулав.

Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбож тайлбарлаж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Багш
Багш
2021-11-29 19:27

Үнэхээр хүнд хүүхдииг ядаргаанд охуулж сурах дургүй болгодог 6 настанд дэндүү хүнд дарамттай байгаа нь үнэн

Иргэн
Иргэн
2021-11-29 21:08

Маш олон жил бичиж байна. 6 настай хүүхэд арай бага байна. Хөдөө м�##�чдад бүр хэцүү байна гэж. Дэлхийн түвшинд хүрсэн 12 жилийн боловсрол. 10 жил 12 жил ялгаа байна уу. Хоосон хийрхэл.

Зочин
Зочин
2021-11-29 21:28

Түүх нийгэм уран зохиол монгол хэл гээд хуучин коммунист агуулга суртлаасаа одоо болтол с�##�аагүй юм чинь одоогийн хүүхэд хүн болж яаж төлөвших билээ?? Худлаа юм заасаар сургасаар байна . Энэ бол гэмт хэрэг юм шүү уг нь. Үүнд МАН буруутай. Боловсролд байгаа хуучны намын догм болсон кадрууд - хэдэн өвгөн эмгэн болсон багш агснууд чинь ингэж хуучнаараа нь байлгаж МАН намдаа ихээр үнэлүүлж �##�бан туша�##�даа тогтож ирсэн биздээ. Боловсрол шинэчлэгдээгүй бантан жонхуу болсны гол буруутан яах аргагүй МАН нам шүү. Юм үнэнээрээ сайхан Сургуулийн захир�##� удирдлагуудыг МАН тавьдаг МАНы уяаныы ноход мэт хүмүүс боловсролыг шинэчиллээ юү Сонгуулийн луйврыг МАНд т�##�руу хөтлөх гол кадрууд чинь сургуулийг өөрчиллөө юү Энэ бол зүүдэнд ч орохгүй явд�##� ойр мөдөд харагдаж үзэгдэхгүй зүйл

Г.Гучин-Ес
Г.Гучин-Ес
2021-11-30 07:02

Их л ойроо ухаарч байна даа. Гэхдээ л чамлахаар чанга атга гэгчээр бага боловсролыг бодит байдлаа олж харсан нь сайн хэрэг боллоо. Сурах бичгээс гадна багш нарын заах арга зүй, ёс суртахууны төлөвшил, хүсэл сонирхол гээд олон асууд�##� байнаа байна. Тэдний хэлдэг ганц үг нь: - "Дээд газраас, дарга нар ингэ, тэг гэж тушаасан, зааварласан. Бид юугаа мэдэх вэ" гэх тайлбар. Сурагчдаа, сур�##�цагчид хэмээн нэрлэж бүгдийг нэг хайрцаганд хэвлэх сонирхолтой болцгоосон нь тэдний сурган хүмүүжүүлэх урам зориг, идэвхи санаачлагыг хаан боогдуулах элдэв ш�##�г�##�т, дарамтууд хэрээс хэтэрч цөхрүүлж байгааг Энх-Амг�##�ан сайд аа, Та онцгой анхаарах ёстой шүү.

зочин
зочин
2021-11-30 12:37

маш зөв 1 р ангийн хүүхдүүд дэндүү их ача�##��##�тай бна арай дэндүү багш нар нь өөрсдийгөө бодоод маш их да�##�гавар өгдөг

Холбоотой мэдээ

Back to top button