ЭРҮҮЛ МЭНД

О.Батбаяр: Бүүстер тун омикрон хувилбараас хангалттай сэргийлнэ

Дотроо маш олон төрлийн мутацийг агуулсан, бусаөд хувилбараас халдварлах чадвар өндөр, вакцины үр дүнд тогтсон дархлаа болон байгалийн дархлааг “эвдэх” чадвартай омикроны талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга О.Батбаяр ярилцлага өгчээ.

Тэрбээр "Омикрон хувилбар маш ноцтой байгааг Өмнөд Африкийн жишээнээс л харах боломжтой. Цаашдаа 6-8 долоо хоногийн дараа дэлхийн улс орнуудад Өмнөд Африкт болж буй үйл явдал давтагдах болно. Өмнөд Африкт ковидоор өвчилсөн хүмүүсийн давтан өвдөлт эрс нэмэгдсэн судалгаа эхнээсээ гарч байгаа нь эрсдэл өндөр буйг харуулж байна. Омикрон хувилбараас гуравдугаар тун хамгаалах боломжтойг маш олон судалгаанаас харах боломжтой.

Судалгааны үр дүнгээс харахад бүүстер тун омикрон хувилбар болон халдвар хүндрэлээс хангалттай сэргийлнэ гэдэг нь тодорхой болчихлоо. Учир нь бүүстер тунгийн хувьд эсрэг биеийн түвшин нэмэгдэхээс гадна дархлааны гол эс болох Т-лимфоцитийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа. Эрдэмтэд энэ эс маш их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь өөрөө омикроноор халдварласан ч маш хөнгөн мэдэгдэхгүй хэмжээнд өвдөх боломжийг бүрдүүлж байна гэж үзсэн” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-12-09 20:12

Бүүстэр тун омикроны х�##�двараас бүрэн хамга�##�ана гэдгийг энэ хүн яаж судлаад батлаад байгаа юм бэ? ДЭМБ болон олон улсын эрдэмтэд ийм суд�##�гаа бат�##�гаа хаана хэзээ гаргаад байгаа вэ? Манайд ямао суд�##�гаа шинжилгээ, тооцоо суд�##�гаа хийж байгаа юм дээ?????

Холбоотой мэдээ

Back to top button