Нийгмийн

Загасчилж явсан иргэд согтуудаа маргалдаж, салж явснаар төөрсөн байсныг хилчид олжээ

Улаанбаатар хотын хоёр иргэн загасчлахаар Булган аймгийн Тэшиг сумыг зорьсон байна. Улмаар иргэд согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо муудалцан салж явснаар төөрчээ.

Өвлийн хүйтэнд хоёр хоногийн турш төөрсөн иргэдийг 12 дугаар сарын 19-ний өдрийн 22.00 цагийн орчимд ахлах ахлагч Б.Буянтогтох ахлагчтай, ахлагч З.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлэн, амь насыг нь аварсан байна.

Төөрсөн иргэд, “Бид өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдах дөхлөө. Хилчдийн алба үйл ажиллагааны талаар ямар ч ойлголт байгаагүй. Хилийн манаатай таарч амь аврагдсандаа үгээр хэлэмгүй их баярласан. Хилийн манааны бүрэлдэхүүн энэ хүйтэнд өдөр шөнө харгалзахгүй хилээ хамгаалж явдаг юм байна. Хилчидтэй таарч морин дээр нь сундлаад явж байхдаа сэтгэл амарч хилчдэдээ үгээр илэрхийлэхийн аргагүй баярласан. Залуустаа хандаж хэлэхэд эх орны хил хязгаарыг сахин хамгаалж байгаа хилчдийн ажил мэргэжлийг ойлгож бас хайрлаж хүндэлж яваарай. Өөрсдийн болгоомжгүй байдлаас болж та бүхний ажилд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье” гэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-25 13:35

Хүүхэн булаац�##�да�##�

Тэшиг сумын иргэн
Тэшиг сумын иргэн
2021-12-26 11:52

Хотоос хэдэн гарууд очоод архидаад мууд�##�цаад л баян тарганаа гайхуулаад л б�##�айраад байдаг юм бна лээ.

Зочинки
Зочинки
2022-01-20 16:42

Загас барих биш архи уухаар явж 3 ёсийн хүйтэгд хөлдөж үхээгүй нь яамай даа жижиг хүүхэд шиг гэнэн ум бэ

Холбоотой мэдээ

Back to top button