Нийгмийн

Омикрон хурдтай тархаж байхад замын цагдаа нар драйгер үлээлгэхээ болъё

Омикроны халдвар дотоодод нэгэнт илэрч, аль хэдийн тархалт эхэлсэн.

Маш хурдацтай тархаж буй энэ халдвар гэрлийн хурдаар өсөж, халдвар хамгааллын дэглэмээ сахих, хуучин дэглэмээ ягштал баримтлах шаардлага үүсээд байна.

Гэтэл замын цагдаа нар хаа сайгүй жолооч нарыг дугаарлуулж зогсоогоод, драйгер үлээлгэж байгаа нь халдвар хамгааллыг ноцтой зөрчиж буй үйлдэл юм.

Анх манай улсад коронавирус тархсан байх үед тээврийн цагдаагийн албанаас драйгер үлээлгэхээ болиод байсан билээ. Гэвч олон нийт тоохоо больж эхлэх үед дахиад үлээлгэдэг болсон.

Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтад хамрагдах, гэрээс бусад бүх орчинд амны хаалтаа тогтмол зүүх, олон нийтийн газарт аль болох очихгүй байх, хүн хоорондын зай баримтлах, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Омикрон гэрлийн хурдаар тархаж байхад замын цагдаагийхан үлээлгэж халдварын тархалтыг улам нэмэгдүүлж байгаа энэ бол улс үндэстэн устгах гадны хөл гар болсон нь илт байна үлээлгэхээс өөр арга хэрэглэж болно шүү 21-р зууны цагдаа нар шүү та нар ичиж амьдар

Зочин
Зочин

Засс ямар ам руу чинь боов хөхүүлж байгаа биш үлээхэд яав л гэж. Согтуу лаларууд хүний хүүхэд дайрч алдаг биздээ. Бүү хуцмой.

Холбоотой мэдээ

Back to top button