НИЙГЭМ

Архангай жендерийн МЭДРЭМЖТЭЙ аймгаар тэргүүлж, Хэнтий сүүл мушгив

Өнөөдөр /2022.01.26/ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх, чадварын тайланг танилцуулсан байна.

Тус судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Энэ тайланг гаргаад арав гаруй жил болж байна. Судалгааны хүрээнд аймгуудыг 175 төрлийн үзүүлэлтээр үнэлдэг. Энэ удаагийн тайланд нэг онцлог зүйл харагдсан нь, аймгууд цар тахалд дасан зохицож, амьдралын шинэ хэв маягийг бий болгохоор хичээж эхэлжээ” гэлээ.

Өнгөрсөн жилийн тайланд өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлсэн бол энэ удаа Дорноговь аймаг тэргүүлсэн байна. Үүнд нь тус аймгийн хөрөнгө оруулалтууд болон дэд бүтцийн хөгжил нь нөлөөлсөн гэж П.Цагаан онцоллоо.

Бусад аймгуудын хувьд:

  • Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгууд удаалан тэргүүлсэн бол
  • Дундговь, Завхан, Булган аймаг сүүл мушгисан байна.

Лиценз, тусгай зөвшөөрөл олгоход:

  • Дорноговь хамгийн сайн, Архангай хамгийн муу

Шударга өрсөлдөөнд орчин:

  • Сэлэнгэ хамгийн сайн, Өвөрхангай хамгийн муу

Жендерийн эрх тэгш байдал:

  • Архангай хамгийн сайн, Хэнтий хамгийн тааруу

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилийнхээс 9-өөр нэмэгдсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 12:36

Жендерийн мэдрэмжтэй байна гэдэг нь хөдөлмөрийн оролцоонд эрэгтэй эмэгтэй хүйсийн хүмүүс ижил тэгш сайн оролцож байгаа гэсэн үг дээ.

Зочин
Зочин
2022-01-26 14:59

huts

Холбоотой мэдээ

Back to top button