Шийдвэр гүйцэтгэгчдэд компьютер, гэр, орон сууц олгожээ

ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав Өвөрхангай, Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад ажиллалаа. Томилолтын хүрээнд алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, ахуй амьдралтай танилцаж, санал сэтгэгдлийг нь сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, тус газруудад туулах чадвар сайтай авто машин, шийдвэр гүйцэтгэгчдэд гэр, орон сууц, компьютер зэргийг олгожээ. Мөн алба хаагчдын санал хүсэлтэд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж буй шийдвэр гүйцэтгэгчдийн орон тоог нэмж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны зардал, хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хоригдолтой ажилласны нэмэгдэл олгуулах шаардлагатайг онцолжээ.
Тус аймгуудад хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан нэг л шийдвэр гүйцэтгэгч ажилладаг бөгөөд ойролцоогоор 150-200 хүнийг хариуцан ажилладаг байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.