Нийгмийн

"Өөрийн нэр дээрх газраа цахим системд БҮРТГҮҮЛЭЭГҮЙ бол таны газар БИШ БОЛНО"

Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн аж ахуй нэгж байгууллагын анхааралд

Иргэн таны нэр дээр 1997-2018 оны хооронд олгосон газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө egazar.gov.mn вэб сайт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгаарай. 

Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол дүүрэг, сумын ЗДТГ газрын даамалд газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн очиж бүртгүүлээрэй. Монгол улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэх юм. Хэрэв та өөрийн нэр дээрх газраа энэ хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох буюу таны газар эзэмших эрх хүчингүй болж та өөрийн газраа зарах, банканд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэх ямар ч боломжгүй болох аж. Иймд иргэд та бүхэн зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас анхаарууллаа. 

Газрын бүртгэлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ? 

Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын бүртгэл мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системд шилжсэнтэй холбогдуулан www.egazar.gov.mn  газрын цахим систем болон EGAZAR гар утасны апплейкэшн ашиглан өөрийн газрын бүртгэл мэдээллийг шалгаж, баталгаажуулаарай.  Бүх газартай хүмүүс харъяа дүүргийн газрын албандаа бүртгүүлэх юм.

Иргэн та газрын мэдээллийг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд баталгаажуулж авснаар цаашид, 

  • Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг цахим системээс хэвлэж авах,
  • Өөрийн эзэмшиж, өмчилж буй газрын дэлгэрэнгүй мэдээллийг харах,
  • Газрын төлбөр, татварыг цаг алдалгүйгээр цахим банкаар төлөх,
  • Газрын бичиг баримтыг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж эдийн засгийн эргэлтэнд оруулах,
  • Цахимаар эзэмшил, өмчлөлийн нийт 42 төрлийн өргөдөл хүсэлт илгээх боломжууд бүрдэх юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hun
hun
2022-03-16 15:13

yaj batalgaajuulah be.burtgel bgad bn

оноч
оноч
2022-03-31 14:55
Reply to  hun

Харин ямар ч заавар, мэдээлэл байхгүй яаж бүртгүүлэх нь тодорхойгүй байх юм. Юу гэсэн үг юм болоо... энэ худлаа зар тараагаад бнаа

Dolbadrah
Dolbadrah
2022-03-16 16:16

Zow

Зочин
Зочин
2022-03-16 18:26

Худ�##�даж аваад өмчилсөн газар луу дайрах �##�га олжээ

Зочин
Зочин
2022-03-16 18:27

Ард түмний �##�га дарам газар луу дайрах аа боль

Зочин
Зочин
2022-03-16 20:15

Emongolia-r Ed nariigaa neg dor hiij boldoggui yum uu

Иргэн
Иргэн
2022-03-16 20:33

Иргэн худ�##�дан авсан өмчилсөн газарыг хугацаа заах буруу цар тах�##�тай үед ашиглаж мэдээлэлгүй байгаа иргэдийн газарыг хууль хугацаа зааж ярьж булааж авах үйлдэл болж байна.

Zochin
Zochin
2022-03-16 21:03

0.7ga gazraas ni bas tatvar avah yumuu umchilj avsan gazar bish biluu 4am bultei ailaas 1hun ni l gazartai bus#ad ni gazar ni oldohgui bhad gants bgaa gazraas ni tatvar avna gene uu ????????bolij uz...

Гэрэлмаа
Гэрэлмаа
2022-03-16 21:55

яаж бүртгүүлэх тухай заавар видео оруулмаар санагдаж байна. Сайт болон апп-г ашиглаж чадах ч хүн бий, чадахгүй ч хүн бий учираас хэнд ойлгомжтой бичлэг оруулаад дагаж хийх бололцоогоор нь хангах хэрэгтэй ингэж байж бүх хүмүүс хамрагдаж чадна.

Monkmandah
Monkmandah
2022-03-17 08:59

zow heregtei medeelel bn gehdee hugatsaa n arai bogino bishvv

Last edited 2 Он Өмнө by Monkmandah
Тамираа
Тамираа
2022-03-17 09:24

Веб сайт чинь ямарч ойлгомжгүй, замбараагүй, мэдээлэл хэрхэн авах бүртгэл хийх зэрэг тодорхойгүй ш�##� б�##�ай сайт байна лээ ашиглахад хүндрэлтэй төвөгтэй юм байна лээ

Үнэн
Үнэн
2022-03-17 11:18

Зөв шүүдээ! Газраа бүртгэлжүүлэнгүйгээс зарим нь огт гхзхргүй, дураараа танхай нь хэд хэдэн хашаатай өолчихоод ард түмний нэр барин авирлаж явна. Тэгээд л хөдөөнөөс ирэх хүмүүст зарж хотын төвлөрөл ихэсч байна.

Зочин
Зочин
2022-03-17 20:32

Улсад бүртгүүлнэ өөрийн өмч болгочихсон газрыг та нар хүчингүй болгоно гэж юу яриад байгаа юм бэ, наад бүртгэл юмаа өөрсдөө хийцгээ, нэг ажил хийх гэж заав�##� иргэдэд түвэг удах юм... Бидэнд түвэг удаад өг гэж бид та нарыг татвараараа ц�##�инжуулаагшй шүү..

Зочин
Зочин
2022-03-19 21:22
Reply to  Зочин

Харин тийн.өмнө нь байсан мэдээллийг шинэчилж байгаа нэрээр устгачихаад иргэдэд түрэг удаж ахиж бүртгүүл ч гэх шиг. Арай л дэндүү юмаа энэ чирэгдэл

Ганцэцэг
Ганцэцэг
2022-03-19 21:56

Гадаадад байгаа хүн яах болж байна, е-монголлиад утасны дугаар нь энд ха�##�гаад явсан болохоор бүртгүүлж болохгүй байна .6 сард монголдоо ирэх учраас 4 сарын 1 гэж байгааг яаж вэ?

Зочин
Зочин
2022-03-21 11:07

Omchilson gazriig bas burtguuleh yumuu

Зочин
Зочин
2022-03-26 17:26

tsag hugatsaanii hubid yamar davshuu ym be . ene app, emongolia-r yaj burtguuleh n todorhoigui ajillahgui oilgomjgui yum bn

Гадаадаас
Гадаадаас
2022-04-20 23:19

Арай л гэрлийн хурдаар бүртгэдэг үү үгүй юу. Хэзээ ийм гэрлийн хурдаар бүртгэлжүүлж, цахимжуулдаг болцын. Одоо хүмүүсээс булааж авах юм нь багадаад амьдрах газаргүй болгох л гэж ийм гэрлийн хурдтай шийдвэр, үйлчилгээ үзүүлж байгаа байхдаа

Зочин
Зочин
2022-11-29 20:22

Энэ газар яаж бүртгүүлэх.юм болоо чадгүй байн хэлээд өгчөөч хүмүүсээ

Холбоотой мэдээ

Back to top button