Сурвалжилга, Нийтлэл

"Эрдэнэ монгол"-оос ИНХ-ын тогтоолыг "Хүчингүй болго" гэж Засаг даргад албан бичиг явуулжээ

Баянхонгороос хамаг малаа орхин давхиад ирсэн 20 гаруй малчин өчигдөр УУХҮЯ-ны гадаа мэдээлэл хийлээ. Дахиад л “Эрдэнэ монгол” компани. Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Гүйцэтгэх захирлаар нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа ажилладаг, “Баян хөндий” алтны ордод тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Өдгөө малчдыг уул уурхайн эсрэг, газар шорооныхоо төлөө тэмцэхээр мушгиж ойлгодог болсон цаг. “Ээ, тэд орчин үе мэдэхгүй, хөгжил мэдэхгүй” гэж ярина. “Өчнөөн ажлын байр бий болно, сум нутаг нь хөгжинө” гэнэ. “Гадаадын том компани юу гэж л сүйрүүлж, үйрүүлээд тавьчих вэ, нөхөн сэргээлтээ хийнэ шүү дээ” гэцгээнэ. Бас зарим нь “Өрсөлдөгч компаниас нь мөнгө авчхаж” гэж ярина. Гэхдээ хаврын ид мал төллөлтөөр, их ажлын дундуур хотоо, гэрээ хаяад тэд Улаанбаатарт, яамны гадаа, олон арван камер, микрофоны урд цээж төвхөлзүүлэн мэдээлэл хийж байна.

Бид өмнө нь “Эрдэнэ монгол” компанийн хууль зөрчсөн байж болзошгүй хэд хэдэн өнцгүүдийг баримттай мэдээлсэн нь нэгдүгээр сард юм. Харин малчид дахин ирж, УУХҮЯ, БОАЖЯ-нд албан шаардлага хүргүүлсэнтэй холбогдуулан, дахин шинэ мэдээлэл танилцуулж байна.

БАГИЙН ИНХ-ЫН ТОГТООЛЫГ ӨГӨХГҮЙ ДАРЖЭЭ

Хуулиараа, уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ батлуулсан, ирүүлсэн байх ёстой. Харин “Эрдэнэ монгол” компани 2019 онд тусгай зөвшөөрөл авсан мөртлөө 2020 оны байдлаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ ирүүлээгүй байсныг БОАЖЯ-ны албан тоотоос харж болдог.

Мөн 2021 оны зургадугаар сард, Баянхонгор аймаг бүх нийтийн хөл хориотой байх үед багийн ИНХ-ыг хуралдуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хэлэлцүүлсэн байдаг. Уг нь хуулийн дагуу хурлын товыг 14 хоногийн өмнө зарлан мэдэгддэг ч тэгээгүй, хөл хориотой байсан учир олон төлөөлөл оролцож чадаагүй энэ хурлаар байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөөгөө батлуулсан түүхтэй.

Тэгвэл, энэ оны гуравдугаар сарын 6-нд багийн ИНХ-ыг дахин хуралдуулжээ. Үүгээр өмнөх хөл хориотой үеэр хийгдсэн хурлаар гарсан тогтоол болох: Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хүчингүй болгох тогтоолыг баталсан байна. ИНХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь гарын үсэг зурснаар, тэр тогтоолыг үүгээр хүчингүй болгожээ.

Бичлэгт, хурлын дараа тогтоол хүчингүй болсныг зарлаж байна.

Гэтэл багийн ИНХ-ыг даргалж байсан Б.Батжаргал одоо 2022.03.06-ны шинэ тогтоолыг өөртөө аваад өгөхгүй байгаа гэдэг мэдээллийг малчид өгч байна. Эхэндээ тэр “Тогтоолыг шивж, баталж өгнө, асуудалгүй” гэж ярьж байсан ч сүүлдээ шалтаг шалтгаан хэлсээр одоо тогтоолыг хав даржээ. Энэ тогтоол Улаанбаатарт ирж, өчигдрийн алба шаардлагуудын хамт хавсаргагдсан бол “Эрдэнэ монгол”-ын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хүчингүй болох эрсдэл үүсэх байсан юм.

Малчдын хэлж буйгаар, Б.Батжаргалд “Эрдэнэ монгол” компаниас мөнгө өгсөн гэх. Тэд “Уг нь бидэнтэй эхнээсээ хамт тэмцэж явсан залуу. Гэнэт л тэдний талд орсон байна. Бид мэдэлгүй хурал даргалагчаараа тавьсан нь алдаа боллоо” хэмээн ярьж байна.

"ЭРДЭНЭ МОНГОЛ"-ООС СУМЫН ЗАСАГ ДАРГАД "ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГО" ГЭЖ АЛБАН БИЧИГ ЯВУУЛЖЭЭ

Дараа нь, гуравдугаар сарын 15-нд "Эрдэнэ монгол" ХХК-иас Шинэжинст сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэд хандан албан бичиг явуулжээ.

Үүндээ "Багийн ИНХ хуралдаж, өмнөх тогтоолыг хүчингүй болгосныг олж мэдлээ" хэмээн дурдаад, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байна гэж бичжээ.

Чингээд төгсгөлд нь "Манай өргөдлийг хүлээн авч, энэ тогтоолыг хүчингүй болгож өгнө үү" гэж хүссэн нь анхаарал татна. Мөн Петер Акерлийн оронд Б.Баярмаа гарын үсгээ зурчихжээ.

ХУДАЛДАГДСАН ГЭХ ӨНЦГҮҮД

Тэдний, эдний талд гэсэн яриа энд гарах болоод удаж байгаа. Өчигдөр л гэхэд “Эрдэнэ монгол” талаас хоёр залуу гэнэт гарч ирээд, малчдын мэдээллийг бужигнуулсан. Нэг нь “Би үзэл бодлоо л хэлэх гэсэн юм. Энэ компани олон ажлын байр бий болгоно. Манайхан буруу ойлгоод байгаа юм. Өөрсдөө ухсан газраа нөхөн сэргээ” гэж ярив. Түүнийг гэнэтхэн яриа өгч эхлэхтэй зэрэгцэн өмнө нэгэн анхаарал татах албан тушаал бүхий эрхэм “Тэр залуу яриа өгье гэж байна” хэмээн зангаж харагдсан.

Залууг Ж.Даваажаргал гэдэг бөгөөд аав ээж нь Шинэжинст, Баян-Өндөр сумын улс аж. “Эрдэнэ монгол”-д ажилд орно гэж ярьдаг хэмээн нутгийн малчид дараа нь тайлбарлалаа.

Ер түүнчлэн иргэдийг “Ажилд зуучилна, төсөл хэрэгжвэл ийм болно” гэх агуулгаар сургалтад хамруулдаг бөгөөд үүнд ирсэн хүмүүст 300 мянган төгрөг өгөөд явуулдаг гэх. Мөртлөө одоо “18 хүний хоёр нь л ажлын байртай болох боломжтой. Үлдсэнд нь жолооч, тогооч, цэвэрлэгч гэх мэт ажил л олдоно” гэж ярьж байгаа талаар тэндхийн иргэн мэдээлж байв.

Мөн оюутнуудад 500 мянган төгрөгийн тэтгэлэг өгдөг, тэр нь “Эрдэнэ монгол”-д талтай ханддаг айлын хүүхдүүдэд очдог гэдгийг өчигдөр ирсэн малчид ярьж байна. Тогтоол өгөхгүй дарсан багийн ИНХ-ын даргалагч Б.Батжаргал, хэвлэлийн хурлын үеэр гэнэт гарч ирсэн Ж.Даваажаргал гээд худалдагдсан гэх өнцгүүд ийн яригдсаар, малчдын энгэр цээжийг доргиож байна.

7.5 ТЭРБУМЫГ “УГААХ” ТББ-Т Б.БАЯРМАА, А.БИЛГҮҮН НАР ХУВЬ ЭЗЭМШИЖ БАЙНА

Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ 2021 оны долдугаар сарын 20-нд зурагдсан байдаг. Гэрээнд хэд хэдэн анхаарал татах агуулга бий нь:

  • Дөрвөн жилийн хугацаанд орон нутгийн хөгжилд 7.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийгээ ТББ-аар дамжуулан олгоно.
  • 2021 онд гурван тэрбумыг хөрөнгө оруулахдаа: Энэ гэрээ батлагдвал 25 хувийг нь, нарийвчилсан үнэлгээ батлагдмагц 25 хувийг нь, барилгын зөвшөөрлүүд бүртгэгдмэгц 25 хувийг нь гэх байдлаа олгоно гэж заасан.

Энэ нь аймгийн удирдлагуудын шууд захиран зарцуулалтад орох мөнгө гэж ойлгогдож байна. Тэр логикоор авлигын шинжтэй байх магадлал бий. Мөн 7.5 тэрбумын хөрөнгө оруулалт нь дамжиж орох ТББ нь “Хонгор нутгийн хөгжил НҮТББ” гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.

Тэгвэл, “Хонгор нутгийн хөгжил” НҮТББ-ын улсын бүртгэлийг шүүж үзвэл:

  • Анхбаярын Билгүүн
  • Багабандийн Баярмаа
  • Пагваагийн Эрдэнэбилэг нар хувьцаа эзэмшигчээр,
  • Хатанбаатарын Дэмбэрэл Гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн байна.

Энэ ТББ 2021 оны есдүгээр сард, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ зурагдсаны дараа байгуулагджээ.

Өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 17, 2022 10:27

Юу гэж баян хонгорын бүх нутгийг т�##�х�##�аад хаячихав гэж дээ. Нэг сумын нэг багийн газар нутгийн өчүүхэн хэсэг газар гэж ойлгов.Үсрээд 5км² газар байгаа шүү дээ.Шантааз хийдгээ м�##�чид болимоор юм.БҮХ ГАЗРЫГ МАЛЫН БИЛЧЭЭР ГЭЖ ХАРДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ.ТА НАРТ МАЛЫГ ЧИНЬ ҮНЭГҮЙ ХУВЬЧИЛСАН БОЛОХООС ГАЗРЫГ ҮНЭГҮЙ ХУВЬЧЛААГҮЙ ШҮҮ.Юмыг м�##�аараа ,м�##�ын нүдээр хардагаа боль. НААД БАГИЙН МАЛЧИДАД ЭХ ОРНЫ ХИШИГ БҮҮ ӨГ ,БҮҮ ХҮРТЭЭ.СУМ БАГИЙН ТӨСӨВӨӨС НЬ ХАС

Хүрэлээ
Хүрэлээ
3 сар 17, 2022 22:52
Reply to  Зочин

Төмсөг нь тархиндаа орсон �########�а минь амаа мэдэж т�##�чигнаарай

Зочин тэнэгүүд хууртжээ
Зочин тэнэгүүд хууртжээ
3 сар 17, 2022 20:39
Reply to  Зочин

тээр жил Багабандь ерөнхийлөгч байхдаа тэр нутгаар явж ард олон нь ерөнхийлөгч тоож ирлээ гээд баяр хөөр болж говийн тэр хэсгээр аялуулсан юм билээ. Энэ үедээ мань Багабандь �##�тны орд шиншилж яваад точеглосон нь энэ байждээ �######�уул. нөгөө тэнэг ард олон нь хууртаж мөн ч долгинож хүндэлж байдгаа барьж байсан үе байсандаа

Нутгийн хүү
Нутгийн хүү
3 сар 17, 2022 18:14
Reply to  Зочин

Чи битгий пилдагдаад бай. бууны нохой минь

Зочин
Зочин
3 сар 17, 2022 13:39

Баганбандиын охин �######�аарай

Зочин
Зочин
3 сар 17, 2022 13:51

Хөдөөнийхөн м�##�чдын дарамтлах нь хэрээс хэтэрсэн ш дээ,мөнгө хандив өвс тэжээл,хүүхдийн сург�##�тын төлбөр, банкны зээл төлж өг....гэх мэт дуусахгүй их юм шаардана дарамтлана.Орон нутагт нь олонд хэрэгтэй юм өгч хийж бүтээгээд байхад л, ганцхан надад л мөнгө өг олонд хүртээмжтэй хийсэн юм чинь надад хамаагүй гэж дэмийрнэ,бас нам намаараа т�##�цана,энэ намын үед юм хийлээ өглөө гэж донгосоно... үнэн хэцүү ш дээ.

Зүгээр юм шүү
Зүгээр юм шүү
6 сар 16, 2022 11:44
Reply to  Зочин

ёстой ёстой яг тэгдэг

Зочин ПИХЛУУ
Зочин ПИХЛУУ
3 сар 17, 2022 13:52

багабандь чи одоо нэр нүүрээ бодоочдээ. чамд юу дутав. өөрөө ч, хүүхдээ ч нэр нүүрийг нь шарж ингэж амьдрах хэрэг байгаа юмуудаа. Эрхбиш төрийн хамгийн дээд сэнтийд з�##�арч олон жил болж юм үзсэн л бйамаар юм. Шун�##� бол сэтгэлийн өвчин шүү

Зочин
Зочин
3 сар 17, 2022 16:15

Demjij bna. Eguur bs mundag bnaa. Setguukcbid bayarlalaa

Зочин
Зочин
6 сар 16, 2022 13:40
Reply to  Зочин

uneheer demjij bn huchingu bolgoh heregtei

Зочин
Зочин
3 сар 17, 2022 23:33

Хоёрыг нь буудчих нам

БАГАБАНДИЙГ Оюу толгойгоос зайлуулаач
БАГАБАНДИЙГ Оюу толгойгоос зайлуулаач
3 сар 18, 2022 07:36

БАГАБАНДИ гэж яасан луйварчин вэ? ОДОО болоо биз дээ, намынхаа нэрийг бодоод ОЮУ толгойн ТУЗ өөс өөрөө өргөдөлөө өгөөд гараач. ОХИН нь аавынхаа заавраар бас нэг айхтар шун�##�тай луйварчин байна даа. ЭНЭ олон хүний хара�##� идэх хэрэг байна уу?

mgl hyn
mgl hyn
3 сар 18, 2022 08:07

Nutgiin irged hysehgui gej baihad yu geed eliireed baigaa yum be. uul uurhaigaas tatgalzaj bn shdee, hyseliig hyndetgeech, hanaj tsaddaggui Bagabani hyyree

Зочин
Зочин
6 сар 16, 2022 13:41
Reply to  mgl hyn

unen shuu zaluuchuud bugd demjij bga bh

Зочин
Зочин
3 сар 18, 2022 11:07

Багабандийн Баярмаа ажиллахаараа яадын? Энэ чинь юу гэсэн үг вэ? Нямдоржийн Анхбаяр яаманд ажил чирэгдүүлэх, Эрдэнэтэд шахаа хийх зүгээр үү? Та нар эхлээд тагнуулч Нямдорж, газрын наймаачин Элбэгдорж, авилгачин тонуулчин Баттулгыгаа бариад хорьчих. Харъя. Тэд бол хэрэг нь нотлогдчихсон потенци�##� гэмт хэрэгтнүүд шүү. Багабандийн хүүхэд уул уурхайн компанид ажиллаж болохгүй гэсэн хуулийн за�##�таа бариад жагс.

Зочин
Зочин
3 сар 18, 2022 11:29

Багабанди гэж ханадаггүй бирд байнаа.

Зочин
Зочин
6 сар 16, 2022 13:39

zow buruugaa ylgaj chddgu humuus ih boljee erdenemongol ajlaa l hj bga huniig ymiig zowshoorolgu awbal hen hun bsn uurlanasshude

Зочин
Зочин
6 сар 16, 2022 13:41

hanaj tsadaj meddeggu amisgaanuud hj buteej bga negnee ingej alahaa boliildoo

Orgil
Orgil
6 сар 16, 2022 14:47

yum l bol ug companiig harluulah gesen yaria medee ih gardag boljeee

Зочин
Зочин
6 сар 16, 2022 14:48

Тэгсэн гэх ингэсэн гэх гээд л байхын одоо чинь бүх юм баримт нотолгоотой байх хэрэгтэй биздээ , ардын аман зохиол уншиж байгаа юм шиг л санагдлаа

Ganbold tsooj
Ganbold tsooj
6 сар 16, 2022 14:48

nutgiin irged ni l dawamgai erhtei baigaad baih yum erdene mongol geh companiin huuli erh zuin ashig ni bas zorchigdoj baigaa ni buh zuil deer ilt haragdaj baigaa shuu

Зочин
Зочин
6 сар 16, 2022 14:50

ene m#lchiddaa ydaj huuli talaas ni zaaj zuwluud ugchuusuuduu, heden bichig tsaas bariad asuudal yriad ymrch nemergushd ugaasaa

Зочин
Зочин
6 сар 16, 2022 14:51

huuli hyanaltin baiguullagaasaa buren zowshoorloo awtsan zasgiin gazar huraldaad baigali orchin aylal juulchlalin yamnaas an amitan undni us baigali orchind yamar negen hor honoolgui geed baihad yug ni eserguutseed baigaa yum be

Зочин
Зочин
6 сар 16, 2022 14:52

Uul uurhain salbart ch bas humuusiin amidral ae ger ywj bga shude , ern tgd hussen huseegui uul uurhaigaar hooloo olj iddeg humuusiig aliign ter gej buruutgahaw de

Зочин
Зочин
6 сар 16, 2022 14:53

Ene bayanhongoringhon haashain oorsdooo huuli busaar gazraa uhaj sentiijeh geed ingetlee ulairaad baigaa nohduud yumuu yamar ch tiim yos zui hem hemjee algaa

Зочин
Зочин
6 сар 16, 2022 14:54

м�##�ын бэлчээрийн газар , уул уурхайн газар чинь хоорондоо учиргүй элэг бөөрөөрөө на�##�даачихаагүй л байлтай м�##�чид зүгээр очиж суусан газар болгоноо өмчлөх гээд байгаа муу хаашаа юм

Зочин
Зочин
6 сар 16, 2022 14:54

odoo buur suuldee uurhaitai bolchuul uurhaid ajild oroy gesen sanal huseltei zaluugaa hurtel ad uzehnee ed nar chin adilhan neg nutag usan deer neg ulsin dewsgert amidarch baigaa shuu ta nar

Зочин
Зочин
6 сар 16, 2022 14:55

Erdene Mongol ghde hiih yuma hiigeed l ywj bgashde yaachihsan yumde

Зочин
Зочин
6 сар 16, 2022 15:54

ene site unendee hun chanar gj algaa ene hdn tsuuhun humuusee hoorond n alaltsuulj hanaku bnuu
mungu gheer ami tavichih yum

Зочин
Зочин
6 сар 16, 2022 16:00

нэг нь хөгжье гээд бдаг нөгөөдүүл нь өөрсдөд нь ашиггүй болхоор эх оронг минь сүйтгэлээ гээд л ядаж бхад хэдэн хэвлэлийнхэн нь зоосондоо сохроод яаж ч хүнийг харлуулж мэдхээр аймшигтай болцон яанадаа МОНГОЛ минь

Зочин
Зочин
6 сар 16, 2022 16:02

Shan burj oghiimaa eguuriinhaan hhaha

Зочин
Зочин
6 сар 16, 2022 16:03

medee medeellee haanaas avhaa medehgui hdn irgedeer hoollodog trolluud eguur iim l ajil hj chadhiimuu ta nar

Зочин
Зочин
6 сар 16, 2022 16:05

ene m#lchid buur davarchhiimaa bayjij hahaj uheh gj bj l hel am tatlaad mungu oghoo bolitson chin haashein eguurt helj bgmuu tgj haragdaad bhiin uhsss

Зочин
Зочин
6 сар 16, 2022 16:30

Eguur odoo haanaasa mongo avtsiin erdene mongoiig sn harluulj bnaa.

Зочин
Зочин
6 сар 16, 2022 16:49

Yum bolgon 2 taltaishdee ingj aimshigtai harluulahgui baitsgaay.

Зочин
Зочин
6 сар 16, 2022 16:54

Erdene mongoliin ajliig hiilge yu yugn ch mdhgui baij neg muu saitiin medeeleleer oyu uhaanaa bohirduulahgui baitsgaay.

Зочин
Зочин
6 сар 16, 2022 16:58

Юуг эсэргүүцсийн та нар дээгүүрээ угааса ш�##�гуулаад д ажил явна шдээ.

Зочин
Зочин
6 сар 16, 2022 17:01

Сайн т�##�аас нь харцгаая угаасаа цаг хугацаа харуулах байлгүйдээ битгий нэг нэгнээ харлуулаач.

ЗОЧИН
ЗОЧИН
6 сар 16, 2022 20:03

Нутгийн иргэд гэж шун�##� нь ихэдсэн бусдыг тоодоггүй тоомжиргүй зантай хүмүүс шүү

Холбоотой мэдээ

Back to top button