З.Дашдаваа: Зээлийн асуудлаар нэг ч гишүүнээс байцаалт АВААГҮЙ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо УИХ-ын гишүүд хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуулт асууж, тодруулж байна.
ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Дөрвөн төрлийн хариуцлага байна гэж харж байна. Нэгт, хуулийн хариуцлага. хоёрт, улс төрийн хариуцлага, гуравт, ёс зүйн хариуцлага. Дөрөвт, санхүүгийн хариуцлага. АТГ-ын удирдлагууд ирсэн байх ёстой. Байгаа бол асуулт байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн болон гишүүнээр ажиллаж байсан хэн хэнээс мэдүүлэг авсан бэ. Тэр Х.Баттулга, "Сахал" Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авсан уу. Ямар нэгэн улстөрийн нөлөө, дарамт шахалт байна уу. Тодорхой хариулт өгмөөр байна. Хүмүүсийн нүд рүү харж байгаад хариулаарай. Тэгээд энэ өрийг Засгийн газраар төлүүлэх гээд байгаа юм уу Н.Мандуул аа, би ойлгосонгүй. Юун Засгийн газраас, татвар төлөгчдөөс мөнгө гаргуулах вэ" гэлээ.
Үүнд АТГ-ын дарга З.Дашдаваа болон Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар хариулт өглөө.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Эхлээд яагаад энд сууж байгаагаа тайлбарлая. Хурал удирдаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан бичиг ирүүлсэн. Намайг оролцоно уу гэж нэр заагаагүй. Энэ сонсгол хэлэлцэх үед хуулийн байгууллагыг дуудсан болохоор хүндэтгэн хүлээж авна. Хүндэтгэсэн учраас ирж сууж байна, суух ч ёстой. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрөө ирээгүй хүн явуулсан мэтээр мэдээлэл түгээж болохгүй.
Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг явж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа гэдэг нь тодорхой хэргээр яллагдаад, яллагдагчаар татагдсан нөхцөлд явагддаг. Энэ бол 12 хэрэг байна. Харин 29 хэрэг дээр нотлох үйл ажиллагаа явагдаж байна. Ямар ч хүн дээр ялгамжтай хандахгүй. Улс төрийн нөлөөлөл байхгүй, байх ч ёсгүй" гэлээ.
АТГ-ын дарга З.Дашдаваа: "Одоогоор мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүд болон нэр дурдсан хүмүүсийг байцаагаагүй байна. Яллагдагчаар татагдсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хорьж цагдах үндэслэл байвал хуулийн дагуу арга хэмжээ авдаг" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АТГ-н Дашдаваа одоо наад хув�##�знууд чинь бүгд нэрсээрээ тодорхой боллоо. Яар�##�ттай эрс шийдвэртэй ерөнхий прокуртай хамтран хуйхлаад өг ард чинь ард түмэн аса�##�ттай танк шиг хүржигнэж байна.