Э.Батшугар гишүүний нэр барьж хуурамч хаягнаас жиргэжээ
Өчигдөр /2022.03.31/ оройноос эхлээд УИХ-ын гишүүн Э.Батшугарын нэр бүхий твиттер хуудаст бусдын нэр хүндэд халдаж, дайрч давшилсан утга бүхий жиргээнүүд хөвөрсөн. Тодруулбал, "МАН-ын дарга болно" гэхээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарыг мэтгэлцээнд дуудаж буй тухай бичжээ.
Тэгвэл энэ нь Э.Батшугар гишүүний албан ёсны бус хуурамч хаяг бөгөөд үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.04.01/ мэдэгдэл гаргажээ.
Энэ тухай тэрбээр "Цахим орчинд хандалт авах зорилгоор бусдын өмнөөс хуурамч хаяг нээж, ёс бус үг хэллэгтэй постууд бичдэг хэсэг бүлэг хүмүүс бий болжээ.Өчигдөр оройноос эхлээд миний зураг нэр ашигласан хуурамч Твиттер хаягаас ёс бус хэллэгтэй, бусдыг гутааэ доромжилсон постууд оруулсан байна.Тухайн пост бичсэн хаяг нь миний ашигладаг хаяг биш бөгөөд хувь хүний нэр барин бусдыг гутаан доромжилсон, зөвшөөрөлгүй зураг ашигласан этгээдүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгдье" хэмээн залруулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.