Нийгмийн
Саатуулж, эрүүлжүүлсэн иргэдийг бүгдийг нь суллажээ

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлж, өнөөдөр үүрийн дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн. Жагсагчдыг цагдаагийн албан хаагчид хүчээр тарааж, биед нь халдаж баривчилсан бөгөөд 20 иргэнийг саатуулж, 18 иргэнийг эрүүлжүүлсэн талаар өнөөдөр өглөө ЭЦА-наас мэдээлсэн.
Тэгвэл түр саатуулсан, эрүүлжүүлсэн хүмүүсийг бүгдийг гаргаж дууссан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Жагсаалын явцад эмх замбараагүй байдал үүсч, таслан зогсоох үед түр саатуулсан иргэдийн 19 нь согтуу байсныг эрүүлжүүлсэн юм. Харин гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулах аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙ цагдаагийн удирдлага их муу ажиллаж байна. ТАЙВАН жагсаалыг бослого болгох ажлыг цагдаагийн дарга нар хийж байна.