Нийгмийн

“Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууныг АТГ-т шалгуулахаар шилжүүллээ

“Багануур” ХК-ий захирал Э.Номминчулуунд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас харьяалал тогтоон өнгөрсөн долоо хоногт АТГ-т шилжүүлсэн байна.

Эргэн сануулахад түүнийг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавилан “нэртэй компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад төсөвт өртгийг нэмж зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт ялсан компанийн ажилчидтай хуваан завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн билээ.

Харин гүйцэтгэгч компани болох “Тавилан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг “Багануур” ХК-ийн захирал Э.Номминчулуунд өөрсдийн барьсан “Алтаргана” хотхоны орон сууцнаас 500 сая төгрөгтэй тэнцэх таван өрөө орон сууц бэлэглэсэн гэх үйлдэлд хамтатган шалгаж байгаа юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хулансаран
Хулансаран

Тавин Лан ХХК шүү компаний нэр буруу байна эрхэм сэтгүүлчдээ дөхүүлээд орхидгоо боль. Алдаагүй үнэн зөв мэдээлэл тавьж бай.

Zochin
Zochin

Hun uldeh n u..

Холбоотой мэдээ

Back to top button